Dark Light
Нийгэм | 2026-01-02

ГЭРЛЭН ДОХИОНЫ ЗӨРЧЛИЙГ ШИНЭ СИСТЕМЭЭР ИЛРҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Шинэ оны эхний өдрөөс хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын системийн тусламжтайгаар нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж эхлээд буй.

ЗХУТ-өөс мэдээлснээр энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын системийн тусламжтайгаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т "Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө" гэж заасан дүрмийг зөрчсөн тохиолдолд үйлдлийг илрүүлж, хариуцлага тооцож эхэлжээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.23-т зааснаар жолоочид 20 нэгж буюу 20,000 төгрөгийн торгууль ногдуулахыг сануулаад замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хариуцлагатай, зөв соёлтойгоор хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21