Dark Light
Нийгэм | 2026-01-02

УУЛ УУРХАЙН АРИЛЖАА ОНЫ СҮҮЛЭЭР СЭРГЭВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
2025 онд Монголын хөрөнгийн биржээр 6.9 их наяд төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсан нь өмнөх оноос 22 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Оны эхний хагаст арилжаа сул байсан ч сүүлийн зургаан сард эрчимжиж, гүйцэтгэл өмнөх оныхтой ойртсон байна. Нийт арилжааны 80 орчим хувь нь хоёрдугаар хагас жилд хийгджээ.
 
Биржээр арилжаалагддаг бүтээгдэхүүний үнэ өсөхийн зэрэгцээ биет хэмжээ нэмэгдсэн эерэг хандлага ажиглагдсан. Төмрийн хүдэр 5.9 сая тонн болж, 2.4 дахин өссөн бөгөөд үнийн дүн нь 1.3 их наяд төгрөгт хүрч, 2023 оноос долоо дахин нэмэгджээ. Мөн зэсийн үнэ түүхэн өсөлттэй байсан нь зэсийн баяжмалын арилжаанд нөлөөлж, нийт 376.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэн өмнөх оноос ес дахин тэлсэн байна.
Хамгийн их жин дардаг нүүрсний арилжаа оныг сул эхлүүлсэн ч сүүлийн хагаст идэвхжиж, 2025 онд нийт 5.2 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 90 орчим хувь нь хоёрдугаар хагас жилд хийгдсэн нь арилжааны сэргэлт оны төгсгөлд төвлөрснийг харуулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21