Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд бэлэн байдлыг хангах зорилгоор төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллалаа.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан хугацаанд улсын хэмжээнд давхардсан тоогоор 1426 алба хаагч, 680 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэв.
Дээрх хугацаанд улсын хэмжээнд гамшиг, аюулт үзэгдлийн нийт 20 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн ба төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангав.
Нийт дуудлагын ихэнх хувь нь буюу 19 нь объектын гал түймрийн дуудлага байна.
АДМИН





Нийгэм







