Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг шөнийн клуб, цахим тоглоомын газруудыг цагдаагийн байгууллага тогтмол хянаж байна. Энэ нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, шалгалтууд нь зөвхөн хууль сахиулах үйл ажиллагаа төдийгүй, иргэдийг сэрэмжтэй байхыг уриалсан арга хэмжээ ч болж байна. Иргэд та бүхэн ойр дотнын хүмүүсээ мансууруулах бодисын хэрэглэгч болохоос урьдчилан сэргийлж, гэр бүл, найз нөхдийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Энэ арга хэмжээ нь нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, залуучуудыг хор хөнөөлтэй зуршлаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байгаа аж.
Б.АМАРТҮВШИН






Нийгэм








