Dark Light
Нийгэм | 2026-01-02

ЗАСГИЙН ГАЗАР ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ ӨСГӨЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр болон асаргааны тэтгэмжийн хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс буюу өчигдрөөс эхлэн нэмлээ.

Тодруулбал, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, мөн байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 478 мянган төгрөгөөр тогтоосон байна.

Харин 65 насанд хүрсэн иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох нийгмийн халамжийн бусад тэтгэврийн хэмжээг 432 мянган төгрөг байхаар шийдвэрлэжээ.

Мөн асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 330 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 484 мянган төгрөгөөр тус тус тогтоосон байна.

Эдгээр өөрчлөлт нь нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21