Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд заасны дагуу Нийгмийн даатгалын байгууллага ирэх онд нийт 7.8 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 6.5 их наяд төгрөгийг тэтгэвэр, тэтгэмжийн зардалд зарцуулж, иргэд, даатгуулагчид болон тэтгэвэр авагчдад олгох юм.
Төсвийн энэхүү төлөвлөлт нь нийгмийн даатгалын тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэж байгааг холбогдох албаныхан онцолж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм





