Dark Light
Нийгэм | 2026-01-02

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮРТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫГ ШИНЭЧИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын Их Хурлын дарга Н.Учралаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн Эрчим хүчний сайдын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/345 дугаар тушаалаар байгуулагдсан “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн гишүүдтэй /2026.01.02/ өдөр уулзлаа.
Уулзалтаар журмын шинэчлэлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар зохицуулалтыг тусгах, төслийг яаралтай боловсруулж, батлуулах арга хэмжээ авч ажиллах үүргийг ажлын хэсэгт өглөө.
Мөн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу журмын төслийг боловсруулах явцад хэрэглэгчдийн саналыг авах, олон нийтийн хэлэлцүүлгийг 2026 оны 01 дүгээр сард багтаан зохион байгуулах чиглэлийг өгч, ил тод, оролцоонд суурилсан шинэчлэл хийх шаардлагатайг онцоллоо.
Шинэчлэгдсэн журам батлагдсанаар хэрэглэгчид сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг түгээх сүлжээнд холбох, үйлдвэрлэсэн эрчим хүчээ нийлүүлэх үйл явц илүү ойлгомжтой, хялбар, шуурхай болох юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07