Dark Light
Нийгэм | 2026-01-02

УЛААНБААТАРТ 03, 08-НД ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 01 дүгээр сарын 02-ноос 01 дүгээр сарын 11-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
03-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
 
Хур тунадас: 03-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 07-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 08-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим, 09-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 03, 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -25...-30 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21....-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 03, 08-нд ялимгүй цас орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 03, 08-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор -29...-34 градус, бусад хэсгээр -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22