Dark Light
Нийгэм | 2026-01-02

ХУЛГАНА САРЫН ЗУРГААН ЦАГААН УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 15

2026.01.03 / БЯМБА ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ЗУРГААН ЦАГААН УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулвал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 08.41-17.12

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 1 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 15, Хэрцгий охин одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07