2026 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сонирхолтой үйл явдалд бэлэн бай. Эргэн тойронд буй бүхий л зүйлд итгэх итгэл нэмэгдэх болно. Таны хайрын харилцаа олон асуудалтай тулгарч болно. Гэхдээ үнэнч байдал маш чухал гэдгийг сайн бод. Өнөөдөр ах дүү хамаатан садангуудтайгай ойрхон харилцах нь таатай байна. Энэ өдөр хоолны дэглэм барьж эсвэл ямар нэг муу зуршлаасаа салахыг хичээж буй хүмүүсийн хүсэл биелэх боломж ихэснэ
Үхэр: Хувийн амьдралд зарим өөрчлөлт гарч болзошгүй. Хайр сэтгэлийн харилцаанд зөрчил үүсэж мэднэ. Харин ганц бие хүмүүс биеэ зөв авч явах тал дээр анхаар. Хэрвээ өөрийгөө зохих үед нь гаргаж илэрхийлэхгүй бол хэн ч таныг гаднаас нь хараад бодитоор үнэлж чадахгүй. Таны эрч хүч суларч байгаа тул халдварт өвчинд амархан өртөж магадгүй. Амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгээрэй.
Ихэр: Урлагийн хүмүүст бүтээлч байдал нь жинхэнэ бодит ертөнцийг харах боломж олгоно. Амрах болон өөрийгөө хөгжүүлэхийн тулд аялвал зохистой. Зарим хүмүүс байнга уулздаг хүмүүсээсээ түр холдох нь үр ашиг авчирна. Зөв хоол хүнсний дэглэм баримталж эхлэх, иогоор хичээллэх, бясалгал хийх зэргийн туршаад үзээрэй. Мөн спортоор хичээллэх нь бухимдал, стрессийг тайлж эерэг бодол өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэн, эрч хүчийг бий болгоно.
Мэлхий: Хайртай хүнээсээ нүүр буруулж ганцаараа байхын илүүд үзэх магадлалтай. Өөдрөг үзлээ ямар ч үед алдах хэрэггүй. Мөнгө санхүүгийн байдлаа цэгцлэх хэрэгтэй болсон тул өөрийгөө хуурах хэрэггүй. Бодож төсөөлсөн хэтийн төлөвүүд тодорхой хэмжээнд бодит байна. Олон зүйл хийж дуусгахаас илүү үр дүнг чухалд үзэж байх хэрэгтэй. Өмнөх ажлын орчноо солих шаардлагатай болсон ч илүү сайхан нөхцөлд итгэхгүй байх бололтой.
Арслан: Бусдын сайн ойлгодог зан чанар тань өнөөдөр давуу тал болно. Асуудлыг хойш тавилгүй, шаргуу чанарыг ашиглах үед хангалттай магтаал сайшаал сонсоно. Харин бизнесийн үйл ажиллагаа саад бэрхшээлтэй тулгарч магадгүй. Асуудлын бүхий л шийдэл танд байгаа гэдэгт итгэлтэй байвал гарц олно. Хамтрагчтайгаа гаргасан зөрчил нь таны ихэнх энергийг барж мэднэ. Ажил амьдралын тэнцвэрээ хадгалахыг хичээ.
Охин: Эрүүл мэндээ анхаар. Цэвэр агаарт явган алх. Хүйтэн байсан ч цэвэр агаараар амьсгалах боломжийг өөртөө олго. Үзэсгэлэнт байгаль эсвэл тав тухтай орчинд дасгал хөдөлгөөн хий. Эрүүл мэндээ хэвийн байгаа эсэхийг шалга. Мөн хангалттай шим тэжээл хоол унднаасаа авч чадаж байгаа эсэхээ олж мэд. Үнэтэй эм бэлдмэл хэрэглэхээс өмнө мэргэжлийн эмчид хандаарай.
Жинлүүр: Өөрийнхөө мэдрэмжид итгэ. Өөрийнхөө зүрх сэтгэлд найдах нь хамгийн зөв арга гэдгийг сана. Эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал тавихыг хичээ. Ямар нэг эргэлзээтэй асуудал гарвал тэр дор нь арга хэмжээ ав. Хэн нэгнийг хэт эрхшээлдээ байлгах гэж оролдохын оронд зүрх сэтгэлийг нь яг юу хүсэж байгааг мэдэр. Бүх төрлийн харилцаа танаас үүрэг хариуцлагаа тодорхойлох хэрэгтэй гэж анхааруулж байна.
Хилэнц: Энэ өдрийг өөрийгөө үнэлж цэгнэхэд зориул. Хүлээх үүрэг хариуцлагаа хамгийн бага байлга. Амьдралаа сайжруулах боломжийг бүү алд. Өөрийн давуу талаа ашиглан харилцаагаа сайжруул. Гэхдээ давруу зан ердийнхөөс их эрсдэл үүрүүлэх тул бодлогогүй хөдлөхөөс болгоомжил.
Нум: Өнөөдөр тун завгүй байх тул төлөвлөгөөтэй ажилла. Нийгмийн харилцааг өөртөө татахын тулд инээмсэглэж байх хэрэгтэй болно. Таны бүтээсэн сайн үйлс цаашдын хувь заяанд тань нөлөөлнө. Зан ааш тогтворгүй байх үед чухал биш зүйлд анхаарлаа бүү хандуул. Хов жив болон гунигтай бодлоос зайлсхий. Өмнөх ажлаа бүрэн хийж, өөрийгөө хөгжүүл. Хэрэглээгээ хэтрүүлэн мөнгө их үрэх нь зарим асуудлын шалтгаан болно.
Матар: Энэ өдөр бизнесийн ажил хэрэг, гэрээ хэлэлцээрт зарим нэгэн саад учирч магадгүй. Зарим ажил болон гэрээнд ямар нэгэн дорвитой өөрчлөлт гарахгүй байгаагаас болоод сэтгэл санаа түгшүүртэй болно. Гэхдээ эргэлзээ сэжиг нь чухал харилцааг ганхуулж магадгүйг сана. Хэдий яарч догдолсон ч ямарваа зүйлийг тайван хий.
Хумх: Өнөөдөр урьд урьдынхаас харьцангуй тайван байх боловч заримдаа гунигтай мэт мэдрэмж төрнө. Харилцаа холбоонд доголдол үүсэж болзошгүй байна. Хэрвээ хайр дурлал тань эргэлзээнд хүрвэл нэмэлт хичээл зүтгэл гаргаарай. Та хайртай хүнээ ямар нэгэн зүйлээр гомдоосон байгаагаа олж мэдэх болно. Хэрэгтэй үед буулт хий. Асуудлыг өөрийн талд шийдэх гэж яарах хэрэггүй.
Загас: Өнөөдөр эмх цэгцтэй тайван хүмүүсийг ч материаллаг байдлын шаардлага таагүй болгож болзошгүй. Туршлагатай болон ойр дотнынхоо хүний зөвлөгөөг сонс. Хүлээж авсан зарим мэдээллээ дараа хэрэг болно гэдгийг сайн сана. Эрүүл мэнддээ анхаар. Өнөөдөр эрүүл мэнд хямрах шинжтэй. Унтахын өмнө эрүүл агаарт алхаж, зөв хооллох ёстой.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм





