Dark Light
Нийгэм | 2026-01-03

ШВЕЙЦАРТ БЕНГАЛЫН ГАЛААС БОЛЖ 40 ХҮН АМИА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Швейцарын Кранс-Монтана хотод шинэ жилийн үеэр гарсан гал түймрийн улмаас 40 хүн амиа алдаж, 119 хүн бэртэж гэмтсэн байна. Гал баарын хананд байрлуулсан оргилуун дарсны шилэн дээрх бенгалын гал "таазанд хэт ойртсонтой" холбоотой гэж албаныхан мэдээлжээ. 
Мөрдөн байцаалтын явцад эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай эсэхийг судалж, шалгаж байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн мэдээлснээр, баарны эзэд сүүлийн арван жилд гурван удаа шалгагдсан бөгөөд тус байгууллага зөвшөөрөлтэй ажиллаж байсан гэдгээ баталсан байна.
Гал түймрийн улмаас шархадсан хүмүүсийн олонх нь биеийн байдал хүнд байна. 113 хүнд гэмтэл учирсан бөгөөд тэдний дотор Швейцарын 71, Францын 14, Италийн 11, Сербийн дөрвөн иргэн байна. 
Шархадсан 50 орчим хүнийг "хүнд түлэгдэлтийн тусгай төвүүдэд Европын орнуудад шилжүүлсэн эсвэл удахгүй шилжүүлэх болно" гэжээ.

Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07