Dark Light
Нийгэм | 2026-01-03

ХОРИГЛОСОН НӨХЦӨЛД ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛСНЭЭС 4 ОСОЛ ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 7 хоногийн хугацаанд орон нутгийн замд “Гүйцэж түрүүлэх үйлдэл”-ийг хориглосон нөхцөлд хийсний улмаас 4 зам тээврийн осол бүртгэгдсэн.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж заасан байдаг.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Түүнчлэн гүйцэж түрүүлэхийг хориглосон замын тэмдэг, тэмдэглэгээг үл тоомсорлох, эсрэг урсгалд орох нь зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлж, бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг байна.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулж, замын нөхцөл байдлыг сайтар анхаарч, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоорой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07