БИЛГИЙН ТООЛЛЫН 16
2026.01.04 / НЯМ ГАРАГ/
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ТАВАН ШАР ШАР БАР ӨДӨР
Үс засуулбал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 08.41-17.12
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Мод
Аргын тооллын 1 сарын 4, Адьяа гараг. Билгийн тооллын 16, Өглөгт охин одтой, шар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм




