2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Шинэ найз нөхөдтэй болох нь баяр хөөр авчрах болно. Мөн хуучны найзуудтайгаа нөхөрлөлийн харилцаагаа бэхжүүлж, хамгийн их уулзахыг хүсэж байгаа хүмүүстэйгээ холбоо барь. Спортоор хичээллэх, үдэшлэгт очих зэрэгт дуртай бол цагийг маш хөгжилтэй өнгөрөөх болно. Гадуур гарч, найзуудтайгаа цагийг өнгөрөөж хуучин дурсамжаа сэргээхийг зөвлөж байна. Ганц бие хүмүүс сайхан хайр дурлалтай учрах боломж байна.
Үхэр: Чухал ажилтай тул та хэдийгээр сэтгэл санаа тогтворгүй байсан ч тэвчээр гарга. Зарим үед зугаа цэнгэлд оролцохгүй байх нь зөв. Өнөөдөр олон хүнтэй харилцаатай байна. Өөрийгөө хэт дэврээж, бусдыг дорд үзвэл хүмүүсд тааламжгүй сэтгэгдэл төрүүлнэ. Үр хүүхдийн хүмүүжлийн талаар гэр бүлийнхэн нэгдмэл санаатай байж, хамтран оролдох хэрэгтэй. Мөн өөрсдийнхөө саналыг хүүхэддээ аль болох зөвөөр ойлгуулах хэрэгтэй.
Ихэр: Таны эргэн тойронд байгаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, олон ааштай байгаагаас харилцахад хэцүү байна.Гэр бүл болон найз нөхдийн дунд гарсан зөрчилдөөний улмаас сэтгэл тавгүйтэж, аз жаргалгүй байдал үүснэ. Танд өөрийгөө бусдад зөв илэрхийлэх хандлага хэрэгтэй байна. Хайртай хүмүүсээ халамжилж, анхаарал хандуулах цаг болсныг од эрхэс анхааруулж байна.
Мэлхий: Дургүй зүйлээ хийж, өөрийгөө хэт барих хэрэггүй. Од эрхсийн дохиогоор завгүй өдөр болох ч та амьдралаа сонирхолтой, ойлгомжтой болгох хэрэгтэй. Бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Дуртай киногоо үзэх юм уу ном унших нь таны алжаалыг тайлж чадна. Ойрын хугацаанд хийх ажлаа жагсааж, дараалал гарган цэгцлэх нь таныг зөв чиглүүлж өгнө.
Арслан: Энэ өдөр хамгийн гол зүйл эрүүл мэнд байна. Хувийн асуудлаа шийдвэрлэхэд анхаарал тавь. Одоогийнхоосоо илүү ирээдүйдээ санаа зовох хэрэггүй. Эвгүй нөхцөл байдал, орооцолдсон зөрчилдөөнөөс холхон байх нь хамгийн чухал. Хувийн ажлаа боломжоороо явуулах хэрэгтэй. Хувийн ашиг сонирхол тань давамгайлах хандлагатай байна. Хосуудад цагийг таатай өнгөрөөх газар хэрэгтэй болно.
Охин: Энэ өдөр од эрхсийн холбоо таны талд байх тул бага зэрэг зугаатай зүйл хийж болно. Магадгүй энгийн бодит зүйл хэрэгжүүлбэл нөхөрлөл сайжирна. Шинэ найзуудтай болох, сонирхлынхоо дагуу ямар нэг нэг олон нийтийн ажилд оролцоход таатай үе. Зарим хүмүүс сайн дурын ажил, хүмүүнлэгийн үйлст оролцохыг хүснэ. Яаралтай ажилд ах дүү, хамаатан садны хүмүүс тус хүргэнэ.
Жинлүүр: Ердийн үед үл ойшоодог байсан өчүүхэн жижиг зүйлээсээ баяр баясгаланг авч эхэлнэ. Гудамжинд зөрж өнгөрсөн хүн рүү инээмсэглэ. Эсвэл цэвэр агаар амьсгал. Ямар нэгэн юм хийхээр амласан ч мартсан болохоо гэнэт санана. Гаргасан алдаагаа хүлээн зөвшөөр. Утсаар ярьж чин сэтгэлээсээ уучлал гуй. Хувийн эрх ашгаа өсгөх хүсэл төдий л амжилт олохгүй.
Хилэнц: Гэр бүлтэй хүмүүсийн хувьд гэртээ байхыг илүүд үзнэ. Дотно хайртай хүмүүстэйгээ сайн ойлголцох бололтой. Амралтын өдрийг гэртээ өнгөрүүлэхээр төлөвлө. Эсвэл ойр дотнын айлдаа зочилж очсон ч болно. Энэ үе од эрхсийн нөлөөгөөр хамаатан садан найз нөхөдтэйгөө харьцахад таатай байна.
Нум: Ямар нэгэн үйл ажиллагаа тэмдэглэж найзуудыгаа урих магадлалтай байна. Найз нөхдөөсөө хэрхэн сайн шийдвэр гаргах талаар зөвлөгөө ав. Ямар ч шийдвэр гаргах байсан зүрх сэтгэлээ илүү дага. Хайр дурлалын харилцаа танд аз жаргал бэлэглэж, баяр баяслаар амьдралыг тань дүүргэж байх ёстой. Орлого олж, эд хөрөнгөө өсгөх тал дээр аз гийнэ.
Матар: Олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд тохиромжгүй. Ойлгомжгүй байдалд орвол бүү сандар. Сэтгэл санааны дарамтад орж, тогтворгүй байвал хийж буй ажлаа түр завсарлан, алжаал тайлах зүйлийг хий. Уурлаж бухимдалгүй юуг буруу хийснээ эргэн нэг хараарай. Тайвширсан хойно асуудлын хариулт тун энгийнээр тодорхой болох бололтой. Энэ үед засаж хийсэн ажил тань урьдынхаасаа илүү сайн болсон байх болно.
Хумх: Үр хүүхдүүдтэйгээ зөв харьцахгүй бол тэд тайван бус болж, зөрчил үүснэ. Харилцаанд анхаарлаа хандуул. Эртнээс уламжилж ирсэн өв хөрөнгө танд сайхан мэдрэмж өгнө. Хөрөнгө мөнгөнөөс илүү сайхан дурсамж танд эрч хүч бэлэглэнэ. Өөрийн дотоод мэдрэмжээ шинэ өөрчлөлт бий болгоход ашигла. Зөн совин, мэдрэмжтэй байснаар тусламж хэрэгтэй байгаа найз нөхөд болон хамаатан садантайгаа холбоо барьж чадна.
Загас: Сайхан харагдаж, таны сэтгэл булаам чанар нэмэгдэнэ. Харилцаагаа сайжруулахыг хүсдэг хосууд нууцлаг сонирхолтой газар романтик болзоо зохион байгуулахад таатай. Ганц бие хүмүүс бусдын үгийг дагах бололтой. Гэхдээ таарч тохирохгүй хэн нэгэнд татагдаж, өөрийгөө эвгүй байдалд оруулах ч эрсдэл байна. Танд асуудал бэрхшээл, хэрүүл маргаан авчрах харилцаанаас холуур яваарай.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм




