Японд их хэмжээний цас орсны улмаас зам тээврийн хөдөлгөөн хаагдаж 100 гаруй хүн уулын орой дээрх сүм дотор хоргодож байна.
Сайтама мужийн Мицумине сүмийн эргэн тойрон дахь замуудыг аюулгүй байдлын үүднээс хаасан тул 130 орчим хүн сүмийн танхим, үүдний танхимд шөнийг өнгөрөөхөөс өөр аргагүй болсон гэж олон нийтийн NHK телевиз мэдээлэв.
Японы Цаг Уурын Агентлагийн мэдээллээс харахад сүүлийн 72 цагийн хугацаанд тус улсын зарим хэсэгт 80 см хүртэл зузаан цас орсон бөгөөд хүйтний эрч чангарах төлөвтэй байна.
Мицумине сүмийн эргэн тойронд хэд хэдэн осол, тэр дундаа машинууд халтиргаа гулгаанд мөргөлдөж зам хаагдахад хүргэсэн гэж NHK орон нутгийн цагдаагийн газраас мэдээллээ.
|
Эх сурвалж
| NKH
|
Т.УНДРАХБАЯР








Нийгэм






