Dark Light
Нийгэм | 2026-01-04

ИРЭХ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид иргэдэд зориулсан мэдээ: 
 
01-р сарын 05-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 
 
2026 оны 1-р сарын 04-ний 20 цагаас 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.  
 
Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -35...-40 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -28...-33 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -24...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -14...-19 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.    
 
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.  
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна. 
 
2026 оны 01-р сарын 06-наас 2026 оны 01-р сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 
 
06-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар, 07-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр ялимгүй цас, 08-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 09-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 06-нд нутгийн зүүн хэсгээр, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08, 09-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна. 08-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22