БИЛГИЙН ТООЛЛЫН 17
2026.01.05 / ДАВАА ГАРАГ
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ДӨРВӨН НОГООН ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 08.41-17.14
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Хий
Аргын тооллын 1 сарын 5, Сумьяа гараг. Билгийн тооллын 17, Үнэг одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Бага хүйтэн болох (17ц 4м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм









