2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил төрөл эсвэл хувийн амьдралд томоохон өөрчлөлт хүлээж байна. Хамтран ажиллагсдадаа түрэмгий байдлаар хандах, тааламжгүй үг хэлэх эсвэл удирдлагатайгаа ойлгомжгүй харьцах зэргээс зайлсхий. Ажлаа алдах эсвэл өрсөлдөгч нартаа таатай боломжийг бий болгох зэрэг эрсдэлтэйг сана. Өөрт хамаагүй зүйлд бүү хутгалд.
Үхэр: Мөнгө санхүүгийн асуудалд сайнаар нөлөөлөх бүтээлч чадвар өндөр байна. Нийгэм улс төрийн хувьд идэвхтэй байж оюун ухаанаа тэл. Чухал ажил шинээр эхэлж магадгүй. Хэлэх ёстой үгийг хэрэгтэй үед нь хэлж байгаа эсэхээ санаарай. Ажил хэргээ цаашдын харилцаа холбооны бат бөх, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой байхаар зохион байгуулж, төлөвлө. Найз нөхөд эсвэл сонирхол нэгтэй хүмүүстэй зохион байгуулах арга хэмжээнд оролцоход таатай байх болно.
Ихэр: Өнөөдөр бүтээлч санаа, оюуны чадамжаа ашиглавал сайн уран бүтээлийн хийх, том шалгаруулалтад тэнцэх зэрэгт хамгийн тохиромжтой үе. Ухарч няцмаар хүнд нөхцөл байдал үүссэн ч өөрийн байр суурь дээрээ баттай зогс. Тайван байдлаа үргэлж хадгалж байхыг хичээ. Бизнесийн хамтрагч нарын төсөөлөөгүй байр суурь үйл ажиллагааг хүлээх горимд оруулах хандлагатай байна. Өрсөлдөгч нарын үйлдэл улам хүч түрэн гарч ирнэ. Аливаа асуудалд бодлогогүйгээр үсрэн оролгүйгээр өөрийн боломжийг хүлээ.
Мэлхий: Амар хялбар баяжих гэж гэнэтийн шийдвэр гаргавал мөнгөө алдаж болзошгүй. Өмнөх буруу хэв маягаараа амьдарч болохгүй. Бүх зүйлд өөрийн үзэл бодолтой бай. Нэмэлт ажлын ихээхэн ачаалал эрүүл мэндийг тань хохироохоор бол төлөвлөгөөгөө засварлах нь зүйтэй. Орлогоо нэмэгдүүлэх эх үүсвэр олох, өр зээлээ бууруулах гэх мэт өөрчлөлтүүдийг хийх аргаа сайн боловсруулбал оновчтой гарц олдохоор байна.
Арслан: Өнөөдөр олны анхаарлын төвд байх болно. Өөртөө итгэлтэй байдлаа хадгалбал эргэлзээтэй нөхцөл байдал алга болно. Албан бичиг баримттай холбоотой буруу ойлголцлоос сэрэмжлэх нь чухал. Бусдыг шүүмжлэх болон албан тушаалд өрсөлдөх зэрэгт болгоомжтой ханд. Хангалттай унтаж амран, чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэндээ хамгаал.
Охин: Чухал гэрээ хэлэлцээрт тохиромжтой үе. Өнөөдөр болох арга хэмжээ болон бизнесийн уулзалтад зориулж гадаад төрх, өмсөх хувцаслалтдаа анхаарал тавь. Нөхцөл байдал таныг юу хийх нь зөв эсэхийг бодох эргэлзээтэй байдалд оруулсан ч бүх хүч чадлаа ашиглан өөрийн үзэл бодол, төлөвлөгөөгөө биелүүлэхээр зүтгэх хэрэгтэй. Бусад хүмүүс таны үзэл бодол, санал санаачилгыг эсэргүүцнэ. Шийдвэр гаргахын өмнө дараа нь үүсэх нөхцөл байдлыг тооцоол.
Жинлүүр: Бие махбодын боломжид ахадсан эрсдэлтэй ажил хийлгүй, болгоомжтой байхыг од эрхэс анхааруулж байна. Өнөөдөр хувь хүний өсөлт дэвшилтэд ахиц гарна. Өөрийгөө өндөр үнэлж сур. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцвол ажил мэргэжил, албан тушаалын хувьд өсөн дэвших сонирхолтой хүн амжилт олох боломж гарна. Энэ өдөр та хэн нэгэнд хууртагдаж болзошгүй тул хоосон амлалт болон хийсвэр ажиллагаанд оролцохоос сэргийл.
Хилэнц: Хөрөнгө мөнгө, эдийн засаг санхүүгийн байдалдаа илүү анхаарал хандуулах хэрэгтэй өдөр. Чухал эд хэрэгсэл худалдан авах гэж байгаа бол хамгийн сайныг нь сонго. Зарим тусгайлан бэлдсэн төлөвлөгөөгөө сайн шалгах хэрэгтэй болно. Өдрийн турш таны эргэн тойрон хөл хөдөлгөөнтэй байхад сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Зарим шаардлагагүй ажлыг хойшлуулж болно.
Нум: Ажил хэргээ урагшлуулах боломж олохын тулд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гарга. Харин ажил хэргийн харилцаанд хувийн хандлага гаргах бол анхааралтай байх нь зөв. Бизнесийн гэрээ хэлэлцээрийг шийдэх гэж яаралгүй цагийг амар тайван өнгөрөөгөөрэй. Бусдад тус болох ажлыг өөрийн ахуйн амьдралын асуудлаас ч илүүд үзэх бололтой. Нигүүлсэнгүй сэтгэлээр та буяны байгууллагад хандивыг өргөх боломжтой.
Матар: Зарим шийдвэр өөрчлөгдөж магадгүй. Од эрхэс таныг энэ өдөр аль болох биеэ барьж, олон хүмүүстэй харилцахаас татгалзахыг сануулж байна. Зөв явж байгаа үйл ажиллагааг хадгалахыг хүсвэл хурдан хугацаанд маневр хийх шаардлага гарна. Хууль шүүхийн асуудал шийдэгдэх шатандаа явж байгаа бол хангалттай няцаалт хийхэд бүрэн төгс бэлдсэн байх нь чухал. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаар.
Хумх: Эрч хүч, хүсэл зорилго өсөх тул зоримог үйл ажиллагаа болон аз туршсан бизнес эхлэхийг хүснэ. Гэхдээ тооцоо судалгаа сайн байгаа гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Таны хувьд тийм ч чухал биш зүйлд анхаарлаа хандуулахгүйг хичээ. Хэрүүл маргаан, дэмий хоосон ярианд бүү оролц. Эрүүл мэнддээ анхаарч, цаг агаартай зохицуулж хувцасла. Биеийн дархлаагаа сайжруулж өөртөө итгэлтэй бай. Аяллаар явах хүмүүс очсон газарт үүсэж мэдэх бүхий л нөхцөл байдалд бэлэн байхыг хичээ.
Загас: Зарим дарамт шахалтад шантралгүй урдах ажилдаа л анхаарлаа хандуул. Бүх л харилцагч хамтрагчийнхаа нууцыг хадгалах нь чухал үе. Түншийн эсвэл дарга удирдлагын далд төлөвлөгөө нь таныг хорлож болзошгүй. Заавал биелүүлэх хэрэгтэй үүрэг хариуцлагаа хойшлуулах хэрэггүй. Удаан хугацааны турш үргэлжилсэн ажлын үр дүн гарна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд шийдэх шаардлага гарна.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм









