Dark Light
Нийгэм | 2026-01-05

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Монгол Улсын Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.
Ингэснээр иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ, нийт 2.7 ИХ НАЯД-ын татварыг үе шаттай бууруулахаар тооцлоо.
  •  Иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлж буцаан олгохоор
  •  Хариуцлагатай татвар төлөгч НӨАТ төлөх хугацааг 2 ХҮРТЭЛ САРААР хойшлуулж болохоор
  •  Хил дээр импортын НӨАТ хураахгүй 2 сарын дараа төлөх боломж өгөхөөр
  •  Тайлангаа 2 жилийн хугацаанд ЗАЛРУУЛАХ ЭРХ олгохоор
  •  Жижиг, дунд бизнесийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 ХУВИЙН татварыг хөнгөлж 1 ХУВИЙН орлогын татвар төлдөг босго 1.5 тэрбум байгааг 2.5 ТЭРБУМ болгон нэмэгдүүлэхээр
  •  6-аас 10 тэрбумын ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулахаар
  •  1 хувийн ТАТВАРЫН ХЯЛБАРШУУЛСАН горимыг 400 САЯ ТӨГРӨГ хүртэл орлоготой аж ахуй эрхлэгчдэд нээлтэй болгож хамрах хүрээг нэмэгдүүлэхээр тус тус тусгалаа.
176 мянга гаруй иргэдийн санал дээр үндэслэн боловсруулсан Татварын багц хуулийн шинэчлэл иргэн бүрийн халаас, ААН бүрийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг болно.
ТАТВАРЫН ШИНЭ СОЁЛЫГ НЭВТРҮҮЛЖ татварын ачааллыг бууруулахын зэрэгцээ захиргааны дарамтыг халж, татварын байгууллагаас зөвлөн туслах, хамтран ажиллах орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07