Dark Light
Нийгэм | 2026-01-05

ХОЁР ХҮНИЙ АМИНД ХҮРЧЭЭ

Image
Цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ..... тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгджээ. 
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, 4 настай, эмэгтэй А, 3 настай, эмэгтэй А нарын биед мэс ашиглан халдаж, 30 настай М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.
3 настай эмэгтэй А-н биеийн байдал хүндэвтэр эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлүүлж байна. Хэргийг үйлдсэн байж болох этгээд нь хөрш байсан талаарх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

Эх сурвалж | ЦЕГ Хэвлэл мэдээллийн төв
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10