2026 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бусдын гуйлтад татгалзсан хариулт өгөхгүйг хичээ. Гэхдээ танд таалагдахгүй үйл ажиллагаанд оролцохгүй байх хэрэгтэй. Өдөр тутмын ажлаасаа хангалттай мөнгө олох нь залуу хүмүүсийг сэтгэл хангалуун болгох болгоно. Мөн хайр дурлалын харилцаа болон түүний ирээдүйд нөлөөлөх онцлог үйл тохиож байна. Хосууд романтик уулзалт төлөвлөнө.
Үхэр: Өнөөдөр өөрчлөлт гаргах мэдээ авч болзошгүй. Ихэнхи хүмүүсд сонголт хийх шаардлага гарна. Хийсэн ажлаас багагүй үр дүн гарсан ч тэвчээртэй тайван бай. Учир нь таны олох ёстой зүйл бол илүү том зорилго байх ёстой. Таныг дотоод эрч хүч, хайр дурлалын харилцаа өөртөө итгэлтэй байлгах болно. Хайрын хамтрагчийнхаа тодорхой бус үйлдэлд хүлээцтэй ханд. Магадгүй та нөхцөл байдлаас болоод бүх юмсыг сайнаар харж чадахгүй байгаа байх.
Ихэр: Од эрхсийн нөлөөгөөр тайван тогтуун нөхцөл байдалтай байна. Ажлын төлөвлөгөө амжилттай хэрэгжих болно. Танд олон зүйл сурах боломж бололцоо нэмэгдэж, зоригжуулах болно. Өөрийн мэдлэг боловсрол дээрээ тулгуурлан ирээдүйд ашиглаж болохоор зүйлсийг төлөвлөж чадна. Мөн гадаад үзэмж сайхан байх тул өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж ажлын гүйцэтгэлийг сайжруулна. Анхны сэтгэгдэл чухал учир чадахаасаа чадахгүй хүртэл хичээ.
Мэлхий: Өнгөрсөн хугацаанд гарсан алдааг бодолгүй, ирээдүйгээ өөдрөгөөр харж байх хэрэгтэй. Хамтрагчаасаа сайн нөхцөлтэй ажлын санал хүлээн авна. Өөр сонирхолтой урилга ч таныг хүлээж байна. Энэ бүхэн бодсон төлөвлөгөөтэй тань таарах бололтой. Амьдрал ахуйн аар саар асуудлыг энгийн байдлаар зохицуулж чадвал гол зорилгоос тань хазайлгүй. Од эрхсийн зарим нөлөө таны анхаарал төвлөрлийг сааруулж буйг анхаар.
Арслан: Од эрхсийн нөлөө зорилгодоо үнэнч байдлыг нэмэгдүүлнэ. Сурч, мэдэх хүслээр дүүрэн хүмүүс эрдэм номын ертөнцөд гүн орно. Чухал ажил хэргээ нэг хэвийн тогтсон аргаар үргэлжлүүлэх эсэхээ бодож тунгаах нь ухаалаг хэрэг байна. Зарим шийдвэрийг гарах эсэхийг таны далд ухамсар мэдрэмж хэлж өгөх болно. Өөрийн оюун ухаан, бие махбодын нөөцөө хамгаалахын тулд ачааллаа хязгаарлах хэрэгтэй.
Охин: Зарим хүмүүсийн хүндлэлээс таныг хүлээн зөвшөөрч илүү байр суурьтай болгож байгааг мэдрэх болно. Асуудлыг гэгээлэг талаас нь зорилго эрмэлзлэлтэй харж чадах хүртлээ хэцүү нөхцөл байдлаас холхон шиг бай.
Жинлүүр: Хэрвээ хийсвэр төсөл төлөвлөгөө эсвэл бодит ажил хэрэгт төвлөрөх гэсэн хоёр сонголт гарч ирвэл одоо хэрэгжиж буй үйл ажиллагаагаа сонго. Хууль бус зүйлээс аль болох зайгаа барьж, өөрийгөө хүнд байдалд хутгалдуулахаас зайлсхий. Томоор сэтгэж, алсыг хардаг чадвараа гайхалтай ашиглах хэрэгтэй байна. Эрүүл мэндийнхээ төлөө хоолны дэглэм сахиж, тохируулж идэх нь чухал. Гадагш гарч, зугаацах хүслээ дар.
Хилэнц: Худал хуурмаг мэдээлэлд итгэх хэрэггүй. Бусдад хэт итгэснээс гарсан алдааг засах гэж нэлээд урт хугацаа болох магадлалтай. Боломж гарвал албан тушаал ахих тал дээр бодит алхам хийх нь зүйтэй. Хайр дурлалын асуудал нааштай шийдэгдэхээр байна. Таны сэтгэл зүрхийг эзэмдсэн жинхэнэ дурлалтай учирч болзошгүй. Өнөөдөр таны биеийн байдал тийм ч таатай биш байгаа бол бага зэрэг дасгал хөдөлгөөн хийвэл тустай байх болно.
Нум: Ажил хэргийн шаардлагаар очих ёстой тусгай уулзалт байсан ч хойшлуулмаар санагдаж болох юм. Өмнө нь эхэлсэн ажлаа дуусгаж, өнөө маргаашдаа хэт ихийг хийх гэж хичээхээс зайлсхий. Тогтворгүй зангаа орхиж өнөөдрийнхөө төлөвлөгөөг гарга. Өөрийн эрдэм мэдлэгээ дээшлүүл. Алс газар томилолтоор явах боломжийг сайн ашигла.
Матар: Зорилгоо зөв тодорхойлсон хүмүүс өөрийн гэх хувийн зан чанараа өөрчлөлгүй, өөртөө итгэлтэй байж чадвал амжилтынхаа түлхүүрийг атгана. Өнөөдөр зарим харилцааны жинхэнэ бодит дүр төрх харагдах тул аль болох өөрийгөө хянахыг хичээгээрэй. Бусадтай адил сэтгэлийн хөдөлгөөнөө ил тод байлгах хэрэггүй. Гар утсанд тань олон дуудлага, мессеж цаг хором тутам ирж, амраахгүй байгаа бол зүгээр л унтраа.
Хумх: Өнөөдөр харилцаа гол асуудал байх болно. Бусдын хүндлэл итгэл таны сэтгэлд бахархал, царайнд инээмсэглэл авчирна. Гэсэн хэдий ч болгоомжтой бай. Ганцаараа байх боломжийг алдалгүй дотоод сэтгэлээ сонсохыг хичээ. Үнэнийг олоход бясалгал сайн арга байх болно. Таны ах дүү болон найз нар бизнест тань сайн тусална. Гэхдээ зардлаа хатуу хянах хэрэгтэй. Бүх зүйл шийдэгдсэний дараа л үр дүнтэй эсэхийг хүлээн зөвшөөрч байгаарай.
Загас: Өөр үзэл бодолтой хүмүүстэй уулзсанаар найрсаг харилцаа, урам өгөх яриа зэргийг амсах боломж гарна. Гэхдээ бусдын үгийг байнга дагалгүй өөрийн зөн совиндоо итгэ. Хийх ажлын төлөвлөгөөгөө дахин эрэмбэлж жагсаа. Таны ойр дотнын хүн тусламж гуйвал биелүүлээрэй. Зарим үед зүгээр л ярилцах гэдэг сэтгэлд зөндөө дулаан мэдрэмж өгдгийг олж нээнэ.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм






