Dark Light
Нийгэм | 2026-01-06

“АЯНГА-2025” ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх албанаас жил бүр зохион байгуулдаг хууль бусаар ховор, нэн ховор зэрлэг амьтан агнах,  ургамал бэлтгэх, тэдгээрийг хил дамнан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой “Аянга-2025” олон улсын тусгай арга хэмжээг Монгол Улсад Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Экологийн цагдаагийн алба хамтран зохион байгуулж байна. 
Арга хэмжээний хүрээнд ховор, нэн ховор амьтан хууль бусаар агнасан 7, ховор ургамал бэлтгэсэн 1 гэмт хэргийг илрүүлж, үндэстэн дамнасан зохион байгуулалттайгаар үйлдэгддэг ховор, нэн ховор ургамал, ан амьтан, тэдгээрийн эд эрхтний хууль бус худалдааг таслан зогсоох мэдээ, мэдээллийг Интерполын гишүүн улсуудтай солилцож ажилласан юм. 
 
Өнгөрөгч оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2.6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.5 тэрбум буюу 93.6 хувийг нөхөн төлүүлж, 862 сая төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07