Энэ сарын 4-ний өдөр гарсан 30 настай эмэгтэй болон 4 настай хүүхдийн аминд хүрсэн гэх хэрэгт хэрэгт холбогдсон М.Батчулуун 48 настай. Тэрээр гурван жилийн өмнө “хүнийг алах” гэмт хэрэгт мөн холбогдож, тус хэрэг шалгагдаж байна гэх мэдээллийг холбогдох эх сурвалжууд өглөө.
Мөн М.Батчулуун дээрх хэрэгт холбогдсон ч хэрэг хүлээх чадваргүй гэх үндэслэлээр СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад гарчээ. Сэтгэцийн хувьд эрүүл бус хүмүүс улсаас группийн мөнгө авдаг. Уг мөнгийг авахын тулд гурван сар тутамд сэтгэцийн эмчид үзүүлэх ёстойг мэргэжлийн эмч нар хэлж байна. Хугацаандаа үзүүлээгүй тохиолдолд гэрээр очих боломжгүй тул утсаар холбогдон ирж үзүүлэхийг сануулдаг хэмээн СЭМҮТ-ийн олон нийттэй харилцах албанаас мэдээлэв. Сэжигтэн М.Батчулуун хамгийн сүүлд 2025 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр эмчийн үзлэгт хамрагдсан тухай мэдээллийг бас дурдав.
С.ОТГОНБАЯР








Нийгэм





