2025 оны 12-р сарын байдлаар нийт 47,480 гэмт хэрэг үйлдэгдсэний 69.8% нь Улаанбаатар хот, 30.2% нь орон нутагт, 0.01% нь хилийн чанадад үйлдэгджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд 6.3%, нийслэлийн хэмжээнд 3.2%, орон нутгийн хэмжээнд 14.3%-иар өссөн бол хилийн чанадад 10%-иар буурсан байна.
Гэмт хэргийн гаралт 2025 оны 12-р сард буурсан аймгууд:
Говьсүмбэр аймагт 8.6%, Дорноговь 6.8%, Говь-Алтай 5.7%, Увс 3.4%, Ховд 2.4% тус тус буурчээ.
Гэмт хэргийн гаралт 2025 оны 12-р сард буурсан дүүргүүд:
Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэрэг 6 дүүрэгт өсөж, Баянгол дүүрэгт хамгийн их буюу 20.2%, Баянзүрх дүүрэгт 7.9%, Налайх дүүрэгт 0.3%-иар тус тус буурсан байна.
Гэмт хэргийн төрлүүдээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хулгайлах, дээрэмдэх, залилах, малын хулгайн гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өндөр хувийг эзэлж байна.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм





