Dark Light
Нийгэм | 2026-01-07

5.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цахим орчинд “Эм болон эмийн хэрэгсэл зарна”, “Шатахуун импортоор оруулж ирнэ”,  “Тендерт шалгаруулж өгнө”, “Уул уурхайн лиценз гаргаж өгнө” гэх хуурамч зар байршуулж, бусдад 5,5 тэрбум төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдэн эрэн сурвалжлагдаж байсан оргодол этгээд “Н”-г өчигдөр /2026.01.04/ Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт орогнож байсныг олж тогтоон баривчиллаа.
 
Тухайн этгээдийг шүүхийн зөвшөөрлөөр сэжигтнээр баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулж, мөрдөн байцаалтын 11, хэрэг бүртгэлтийн 30 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
 
Цаашид цагдаагийн байгууллагаас оргодол этгээд “Н”-той холбоотой хэргүүдийг нэн даруй сэргээж, хэрэг бүртгэлтийн хэрэг, гомдол, мэдээллүүдийг нэгтгэх, оргон зайлах хугацаандаа ашиглаж байсан арилжааны банкны данснууд, ухаалаг төхөөрөмжүүдэд үзлэг хийж, бусад хэргүүдийг нарийвчлан тогтоох чиглэлээр ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07