Цагдаагийн байгууллагаас 2025 оны 12 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор хяналт, шалгалт зохион байгуулан ажиллалаа.
Хяналт шалгалтаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэн зарж борлуулах зорилгоор Улаанбаатар хот руу тээвэрлэн худалдаалдаг нэр бүхий 7 ААН-ийн үйлдлийг илрүүлж 3185 ширхэг 286.65м3 палк, 154 ширхэг 16.32м3 гуалин, 35.23м3 зах банз мөн хүнд даацын ачаа өргөгч ковш 4, улсын дугаар тодорхойгүй Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл 6, тээврийн хэрэгсэл 2-ыг тус тус битүүмжлэн цагдаагийн байгууллагын гомдол мэдээлэлд бүртгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйл
Хууль бусаар мод бэлтгэх
3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
АДМИН








Нийгэм





