Dark Light
Нийгэм | 2026-01-07

БУЯН НОМЫН ҮЙЛИЙГ ЭХЛЭХЭД САЙН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 20 2026.01.08 ПҮРЭВ ГАРАГ 
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ХАР МОРЬ ӨДӨР 
Үс засуулбал: Өлсөж ундаасна 
Наран ургах, шингэх: 08:40-17:17 
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Төмөр 
Аргын тооллын нэгдүгээр сарын 8, Бархасбадь гараг. Билгийн тооллын 20, Бага морь одтой, хар морь өдөр. Өдрийн наран 08:40 цагт мандан, 17:17 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07