Dark Light
Нийгэм | 2026-01-07

ХУМХ: САЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ, ӨДРИЙГ БҮТЭЭЛЧ ӨНГӨРҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хэрүүл маргаантай асуудлыг хүлцэнгүйгээр өнгөрүүлэх нь багагүй тэвчээр шаардана. Учир шалтгаан нь юунд байгааг ялгаж салга. Ихэнх хүмүүсийн хувьд амарч, тайвшрах хэцүү байх бололтой. Хараахан дуусаагүй ажил ахин төлөвлөлтийг шаардана. Хэрэв боломжтой бол ойлгомжгүй ажлаас зайлсхий. Буруу шийдвэр гаргаж, хийсэн юмаа дараа дахин хийх магадлал байна.
 
Үхэр: Сонирхол нэгтэй хэн нэгэнтэй өнөөдөр харилцаа холбоо тогтооно. Бас өөр төрлийн хүмүүстэй ч холбогдох шаардлага гарч ирнэ. Ирээдүйн төлөвлөгөөгөө бага багаар эхэлж болно. Бизнесийн хамтрагч нартай гэрээ хэлцэл хийх бол санхүү мөнгөтэй холбоотой асуудал дээр нарийн судалгаа хэрэгтэй гэдгээ сана. Илүүг олох бус эсрэгээрээ алдах төслөөс зайлахын тулд мэдлэгээс гадна мэдрэмж хэрэг болно.
 
Ихэр: Өөрөө өөрийнхөө төлөө ажиллах цаг болжээ. Хувийн өмч хөрөнгийг тань өсгөж өгч чадах хэн нэгэнтэй харилцаа тогтооно. Мэдээлэл хүлээн авах, судалгаа шинжилгээ хийхэд таатай үе. Харин өөрт чинь тус биш ус болж байгаа найз нөхдөө үнэлж сур. Тэдэнгүйгээр өөрийн амьдралыг төсөөлж, цаашаа хэрхэн явах талаар сайн бод. Ирээдүйдээ хэрэгтэй өөрчлөлтийг эр зоригтой хийгээрэй.
 
Мэлхий: Аливаа боломжийг алдахгүйн тулд мэдрэмжээ сайн сонс. Ихэнх хүмүүс стресс ихтэй байна. Ажилд ч зугаа цэнгэлд ч хэт их энерги зарцуулах хэрэггүй. Өмнө нь хийсэн зүйл таныг олонд таниулах бөгөөд таны хүндлэлийг нэмэгдүүлэх болно. Гэр бүлд зөрчил маргаан гарвал зохицуулах хэрэгтэй болно. Хосуудад энэ хэрүүл маргаан ертөнцийн төгсгөл мэт санагдаж болно. Гэхдээ энэ бүгд шийдэгдсэний дараа бие биеэ улам илүү ойлгоно.
 
Арслан: Өнөөдөр болох үйл явдлыг аль болох тайван хүлээж авахыг хичээ. Ямар нэгэн цуу яриа, хов жив гарсан ч бүү анхаар. Ойр дотнын хүмүүстэйгээ хамт байх цаг гарга. Та хэдийгээр ажлын ачаалал ихтэй байсан ч түр зав гарган нөхөрсөг харилцаагаа өргөжүүл. Ажил хэрэгт тань нөлөө үзүүлэх хүмүүстэй танилцах бололтой. Танилын хүрээгээ тэлэх нь ирээдүйд танд ашигтай байх болно.
 
Охин: Санхүүгийн байдлаа дахин авч үзэх нь ашигтай байна. Зарим хүмүүс урам зоригтой байх тул сонирхолтой зүйлээс олзтой ирэх бололтой. Хамт ажиллагсдын зан ааш таагүй байсан ч үүнд анхаарлаа хандуулах хэрэггүй. Өөртөө итгэж, тайван дөлгөөн бай. Өнөөдөр гүйцэтгэх ур чадвар тань эерэг үр дагаврыг авч ирнэ. Та өөрийн үйл хөдлөл, бодол санаагаараа зорилгодоо хүрч, аз жаргалыг бүтээж чадна.
 
Жинлүүр: Өнөөдөр хөрөнгө мөнгөтэй холбоотой таагүй зүйл учирч магадгүй. Өр, зээлээ төлөх цаг болсон байна. Хайхрамжгүй байдлаар хийсэн зүйлээ аль болох зохих ёсоор нь болго. Амжилтын төлөө чамгүй тэмцэх хэрэгтэй цаг үе. Гэхдээ санхүүгийн эрсдэлтэй асуудал хийх хэрэггүй. Өдөр тутмын амьдралаа өөрийн сонирхдог зүйлээр чим. Илүү их эрч хүчтэй болно. Өөрийн санасан зорилгодоо хүрэх эрч хүчийг бий болгохын тулд ямар ч юмны сайн талыг илүү их олж хар.
 
Хилэнц: Өнөөдөр бизнесийн уулзалт хэлэлцээ хийхэд тийм ч тохиромжтой өдөр биш гэдгийг сана. Хувийн ур чадварын ачаар гэрээ хэлцэл эсвэл дүрэм журамд байгаа алдаатай зүйлийг илрүүлж чадна. Хэт их ачаалал бүү ав. Хууль бүү зөрч. Тэгвэл энэ өдөр сайхан өнгөрнө. Ажлын үр дүнд гарах амжилтыг хамт олонтойгоо тэмдэглэх нь таныг сэтгэл хангалуун болгож чадна.
 
Нум: Томоохон худалдааны гэрээ байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурахад таатай. Гэхдээ бүхнийг хуулийн дагуу хий. Таны тооцоолох байдал сайн төвлөрөөгүй байх магадлалтай. Зах замбараагүй, эмх цэгцгүй байвал холион бантан ихсэхээр байна. Аливаа үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд анхаарал болгоомжтой бай. Ямар ч үед төвлөрч чадвал ажлынхаа төлөө эсвэл хувийн сонирхлынхоо төлөө илүү их мэдлэгийг олж авах боломжтой.
 
Матар: Амьдралын эрч хүч багассан хэвээр байна. Энэ нь гэр бүлийн харилцаанд төвөг учруулах болон ажил хэргийн түншүүд болон найз нөхөдтэйгөө муудалцахад хүргэх шалтгаан болж мэднэ. Хэтэрхий хянуур зан эсвэл хэт итгэмтгий гэнэн байдал хувийн амьдралд тань таагүй уур амьсгалыг авч ирж болзошгүй. Бүх хүнд өөртөө итгэлтэй байдлаа харуулахын зэрэгцээ нөхөрсөг зангаар хандахыг хичээ.
 
Хумх: Сайн төлөвлөгөө үр дүнгээ өгч, өдрийг бүтээлч өнгөрүүлнэ. Санхүүгийн байдал тань дээшлэх болно. Од эрхсийн нөлөөгөөр та олон хүний анхаарлын төвд байна гэдэгт итгэлтэй байгаарай. Бизнесийн гэрээ хэлцлийн үр дүн эхнээсээ гарна. Аливаа хөрөнгө оруулалт болон төлбөр тооцоог хийхдээ санхүүгийн боломжоо сайн тооцож үз. Хэрвээ ажил хэргийн ирээдүй тань саадтай учрах магадлал байвал энэ нь таны өөртөө хэт итгэлтэй байдлаас болж болзошгүй.
 
Загас: Эрч хүчээ хэрэгцээгүй зүйлд зарцуулахгүй байхыг хичээ. Өрсөлдөөн ихтэй үед түргэн амжилтад хүрдэг цаг ард үлдсэн гэдгийг өөртөө сануул. Үр дүнгээ сайн тооцож, хүлээцтэй ажиллах цаг болсон байна. Ажлын ачааллаа зөв хуваарилах нь таны боломжийг баяжуулах болно. Шинэ төсөл эхлэхээр зэхэж буй бол асуудлыг шийдэхэд тус болж чадах хамтрагч сонгосон эсэхээ сайн нягталж үзээрэй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07