Dark Light
Нийгэм | 2026-01-07

Т.ДАВААДАЛАЙ: ИРГЭДЭЭС 64 МЯНГАН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ИРСЭН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 онд иргэдээс 64 мянга гаруй өргөдөл, гомдлыг нийслэлд ирүүлсэн байна. Тодруулбал, 30303 гомдол, 34000 санал хүсэлт хүлээн авч, 97.8 хувьтай хариу өгч шийдвэрлэлээ. Үүнээс 68.8 хувийг буюу 43454 гомдол, саналыг иргэдийн талд бүрэн шийдэж, үлдсэн 31.2 хувийг нь одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжгүй байсан тул зохих хариуг өгчээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай иргэдээс ирсэн санал, хүсэлтийг хүлээн авч, холбогдох мэргэжилтнүүдэд хүргэлээ. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэдээс ирсэн өргөдөл, гомдолд 30 хоногийн дотор хариу өгч, шаардлагатай гэвэл хариуг сунган шийдвэрлэх зохицуулалттай. Нэгдүгээр сарын 6-нд иргэдтэй уулзаж, санал, хүсэлтийг нь цаасаар баталгаажуулан авсан. Өнөөдөр НЗДТГ-ын холбогдох хариуцсан мэргэжилтнүүдэд хүргэж байна. Хүлээн авсан 200 гаруй гомдол, саналаас зарим санал хүсэлтийг уншиж танилцууллаа. Асуудлыг нэгбүрчлэн шийдвэрлэж, хариуг өгнө” гэлээ.
Иргэдийн зүгээс газрын дахин төлөвлөлт, үерийн байгууламж, орон сууцны чанар, нийслэлийг хөгжүүлэхтэй холбоотойгоор санал хүсэлтийг цөөнгүй ирүүлжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Сансарын туннел” орчимд амьдардаг 60 орчим иргэн 2000 оршин суугчаа төлөөлөн гарын үсэг цуглуулж, хүсэлт ирүүлжээ. Тухайн орчинд шөнийн цэнгээний газар, ил задгай үйлчилгээ дэлгэрсэн. Үүнээс шалтгаалж оршин суугчдын амар тайван байдал алдагдах, гэмт хэрэг, зөрчил гарах зэрэг хэцүү нөхцөл байдал үүсээд байгааг санал хүсэлтээр илэрхийлж, хуульд нийцүүлсэн арга хэмжээ авч өгөхийг хүсжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07