Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ил уурхайд 2026 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр үйлдвэрийн осол болж, ажил үүргээ гүйцэтгэж байсан ажилтан өртөн амь нас хохирсон харамсалтай явдал болжээ.
Ослын нөхцөл байдал учир шалтгааныг тогтоохоор Орхон аймгийн цагдаагийн газар, прокурорын газар, хууль хяналтын байгууллагууд, үйлдвэрийн газрын гамшгаас хамгаалах штаб, үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс шуурхай ажиллаж байна.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын зүгээс шаардлагатай арга хэмжээ авч, талийгаачийн гэр бүлд үзүүлэх бүх төрлийн тусламж дэмжлэгийг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэн ажиллах болно хэмээн мэдэгдлээ.
АДМИН








Нийгэм





