Dark Light
Нийгэм | 2026-01-08

МАХНААС ШАТАХУУН ХҮРТЭЛ ҮНЭ ӨСЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханш шат дараалан нэмэгдсээр байна. Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээллээр 2026 оны нэгдүгээр сарын 5-ны байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 1.9 хувь, өмнөх долоо хоногоос 0.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах нэг килограмм нь 17,343 төгрөг, үхрийн мах 22,685 төгрөг, ямааны мах 14,000 төгрөгийн үнэтэй байна. Харин хүнсний ногоо, өргөн хэрэглээний бусад бүтээгдэхүүний хувьд сонгино 4,266 төгрөг, нэгдүгээр гурил 2,508 төгрөг, задгай сүү 4,997 төгрөг, элсэн чихэр 4,951 төгрөг, цагаан будаа 4,966 төгрөг, дотоодын төмс 2,812 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Шатахууны үнэ ч тогтвортой бус хэвээр. АИ-92 бензин шатахуун түгээх станцуудаар литр нь 2,590 төгрөгөөр борлуулагдаж байна.

Харин аймгийн төвүүдэд махны үнэ нийслэлтэй харьцуулахад арай хямд байгаа ч өсөлтийн дарамт мэдрэгдсээр байна. Хонины мах 14,765 төгрөг, үхрийн мах 19,385 төгрөг, ямааны мах 12,289 төгрөгийн үнэтэй байна. Нэгдүгээр зэргийн гурил 2,798 төгрөг, задгай сүү 5,052 төгрөг, элсэн чихэр 4,169 төгрөг, цагаан будаа 4,101 төгрөгөөр худалдаалагдаж буй аж.

Аймгийн төвүүдэд шатахууны үнэ нийслэлээс өндөр байгаа нь анхаарал татна. Тодруулбал, АИ-92 бензин литр нь 2,837 төгрөг, А-80 бензин 2,645 төгрөг, дизель түлш 3,566 төгрөгийн үнэтэй байна.

Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт ийнхүү иргэдийн өдөр тутмын амьжиргаанд шууд нөлөөлж эхэлснийг статистик тоо баримт илтгэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07