Dark Light
Нийгэм | 2026-01-08

Д.МӨНХ-ЭРДЭНЭ: СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ИРГЭДИЙГ ТУСГАЙЛАН БАЙЛГАХ ТӨВ ХЭРЭГТЭЙ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Энэ сарын 4-нд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан онц ноцтой хүн амины гэмт хэргийн талаар ХЗДХ-ийн яамнаас мэдээлэл хийлээ.
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан. Сэтгэцийн эмгэгтэй иргэдэд авах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээнд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Сэтгэцийн эмгэгтэй иргэдийг хатуу хяналтад авч дахин ийм харамсалтай хэрэг гаргуулахгүйн тулд бүгд хамтран ажиллах шаардлагатай. Бодит нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хүрээнд ХЗДХ-ийн сайдаас өгч буй үүрэг бол эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хуулийн дагуу явагдсан уу, шинжээчийн дүгнэлт бодитой байсан талаар шалгана. СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой этгээд ямар үндэслэл, дүгнэлтээр албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдөж гадуур сул явах болсон бэ гэдгийг шалгаж тогтоох ёстой. СЭМҮТ-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 257 хүн байна. Жилдээ дунджаар 30 орчим хүн албадлагын арга хэмжээ авдаг тоо мэдээлэл байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хүлээх чадваргүй, аюулын үр дагаврыг ухаарах чадваргүй хүмүүсийг хяналтад байлгадаг. Сэтгэцийн хувьд хэрэг хүлээх чадваргүй хүмүүсийг тусгайлан байлгах төв зайлшгүй шаардлагатай байна. 
ЦЕГ-ийн мөрдөн шалгах албаны дарга, хурандаа П.Очбадрах: Анх цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарт энэ сарын 4-ны 10:54 минутад хүний амь хохирсон дуудлага мэдээлэл Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт ирж, хойшлуулшгүй ажиллагаа явагдсан. 30 настай жирэмсэн М, 4 настай А хутгалагдсан байдалтай нас барсан. 3 настай А гэр сарвуу, нуруундаа хутгалагдаж эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж гурван удаагийн хагалгаанд орсон. Биеийн байдал тааруу байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлэх боломжгүй, хуулиар хязгаарласан. Иргэн Б-г 30 хоногийн хугацаанд цагдан хорьсон байгаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07