2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр сэтгэл ханамжгүй, уйтгартай байж магадгүй. Сэтгэл санаа тавгүй байгаа бол найзтайгаа уулзаж, сэтгэлээ уудал. Өөрт тулгарсан асуудлаа бусадтай хуваалцах нь ганцаардмал байдлаас авардаг. Хэрвээ хайртай хүнээсээ ямар нэгэн юм нууцалж байгаа бол одоо энэ талаар ил гаргаж болно. Хэдий энэ нь асуудал дээр асуудал нэмэх боловч аль аль тал үнэнч байх оролдлого хийх хүсэлтэй бол тун удахгүй учраа ололцоно.
Үхэр: Өдрийн турш өмнөө овоорсон дуусаагүй ажлаа үзэж судлаж, бэлэн болгох хэрэгтэй байна. Хэрвээ та үнэтэй зүйл худалдан авах бол тооцоо судалгаа сайн хий. Ашигтай наймааны боломжийг бүү алд. Зарим ойр дотны хүмүүс таныг анхаарал тавих талаар гомдолвол үл тоомсорлох хэрэггүй. Хэдийгээр энэ нь таны сонсохыг хүссэн зүйл биш байх ч сэхээ авч өөрийгөө дайчил.
Ихэр: Ямар нэгэн сөрөг зүйл бодохгүй бол сэтгэл санаа сайхан байх болно. Мөрөөдлийнхөө талаар нухацтай бод. Учир нь түүнийг бодит төлөвлөгөө болгосон цагт л ач холбогдлыг нь бүрэн ухаарна. Эрч хүчээ ухаалаг зарцуулбал тааламжтай үр дүн гарна. Хувь заяатай эвлэрэлгүй, юу хүсэж байгаагаа анхаар. Ажил хэрэгт санаа зовох зүйл гарсан ч сэтгэлээр унах хэрэггүй. Санхүүгийн байдал тийм ч тогтвортой биш байгаа учраас бизнесийн гэрээ, хэлэлцээрээ анхааралтай явуул.
Мэлхий: Энэ өдрийн үйл явдал олон шинэ зүйлийг нээнэ. Олон сонирхолтой танилтай болно. Сонирхолтой хүрээлэл таны амьдралыг шинэ түвшинд аваачна. Одоохондоо удаан амрах талаар бодох хэрэггүй. Магадгүй зарим ажлын үр шим өөр хүнд шилжиж болзошгүй. Иймээс ямар нэгэн зүйл шинээр төлөвлөх хэрэггүй. Чөлөөт цаг гарвал кино үзэх, ном унших зэрэг өөрийгөө баясгах юм бодож ол. Хамгийн гол нь сэтгэлийн дарамтад бүү ор.
Арслан: Өнөөдөр хүсэл эрмэлзлэл нэмэгдэн, хийх ёстой зүйлийнхээ чиг хандлагыг олж мэдэх болно. Хэт их ядрахаас аль болох татгалзаарай. Өөрийн давуу талаа ил тод харуул. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах болон хөрөнгө оруулалтын үр ашгаа хуваарилах бол түр хугацаанд хойшлуулсан нь дээр. Санхүүгийн асуудал сайн төвлөрөл шаардана.
Охин: Од эрхсийн хандлага өөрийгөө илэрхийлэхдээ уян хатан байхад туслах тул харилцааг дээд зэргээр тогтооно. Зарим хүмүүс өнгөрсөн жилд хийсэн ажлынхаа үр шимийг амсана. Шалдар булдар маргаан салахгүй ч гэлээ ойр дотнын хүмүүстэйгээ тайван харилцаа тогтоох чадвартай байх бөгөөд энэ нь таныг урагш тэмүүлэхэд тусална. Амьдралын өчүүхэн зүйлээр ч цагийг зугаатай өнгөрүүлж болно.
Жинлүүр: Өнөөдөр хүлээсэн үүрэг даалгавар болон хийж дуусгаагүй ажилтай холбоотой асуудал үүсэж мэднэ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд тодорхой төлөвлөгөө гарга. Багахан өөрчлөлт хийх төдий амьдралд тань өөрчлөлт орж өдөр хоногийг зорилготой өнгөрөөх болно. Өөрийн амьдралд хүсэл эрмэлзлэлийг бий болгож зоригтой шийдвэр гаргаж сур.
Хилэнц: Хосуудын харьцааны бат бэхийг шалгана. Хэдийгээр хамгийн хүнд үе ард хоцорсон боловч зарим нэгэн үл ойлголцол бий болж байна. Гэвч холбоогоо бэхжүүлэх боломж байна. Бие биедээ бага зэрэг амсхийх зав олго. Тэгвэл ямар ч асуудал хялбархан хэвэндээ орох болно.
Нум: Хөрөнгө мөнгө хэрхэн зарцуулах талаар хэлцэл өрнөх магадлалтай. Шинэ эд хэрэгсэл авах чухал санхүүгийн шийдвэрээ сайн тооцоол. Хэт их шунах хэрэггүй. Өөртөө байгаа боломждоо тулгуурлан өөрийнхөө байр суурийг тодорхойл. Хамт ажилладаг хүмүүстээ талархал илэрхийл. Мөн ойр дотнын хүмүүсээрээ хүрээлүүлэхэд тухтай сайхан мэдрэмжийг танд төрүүлнэ.
Матар: Ажил хэрэгт санаачилсан зүйл чинь амжилт олох боломж байна. Зөн совиндоо анхаарлаа хандуул. Таны дотоод мэдрэмж юу хийхийг тань зааж өгөх болно. Долоо хоног дуусах үед таны хийхээр төлөвлөсөн тэмдэглэл зоригжуулж өгнө. Хэрвээ гэр орны асуудал байгаа бол эргэлзэлгүйгээр ажил хэргээс түрүүлж шийд. Энэ үед шинэ эд зүйл худалдан авах нь танд шинэ мэдрэмж өгөх болно.
Хумх: Хамтын ажиллагаа амжилттай байх хэдий ч бусадтай ярилцах үедээ зохисгүй зүйл асуухгүй байхыг хичээгээрэй. Таны манлайлах зан чанар сайн байна. Шинэ санаа гаргах, сонирхолтой мэдлэгт суралцах нь танд асуудал биш байна. Таны уураг тархи шинэ мэдээллийг хүлээн авахад нээлттэй байна. Нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцож, хүмүүстэй уулзаж, бусадтай танилцах нь танд таалагдана.
Загас: Танд сайхан санал ирэх болно. Гэхдээ биелүүлээгүй үүрэг даалгавар, хөнгөн хийсвэр байдал нь асуудалд унагаж болзошгүй. Өдрийн турш тайван байхыг хичээ. Өөрийн төлөвлөгөө бодлыг өөртөө л хадгал. Үгүй бол бусдаас хамаарсан байдалд орж мэднэ. Мөн бусдын нууцыг ч чандлан хадгал. Энэ үед илүү үг, үйлдэл гаргаж болохгүй.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм




