Dark Light
Нийгэм | 2026-01-08

"NESTLE” СҮҮН ТЭЖЭЭЛИЙН ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"NESTLE” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
“NESTLE” групп компаниас нялхсын сүүн тэжээлийн зарим бүтээгдэхүүнд Bacillus cereus нянгийн цереулид хэмээх хорт бодис агуулагдах эрсдэлтэй байж болзошгүй гэж үзсэн байна.
Үүнтэй холбогдуулан тус компаниас 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдсэн нялх хүүхдийн 4 нэр төрлийн сүүн тэжээлийн тодорхой тооны бүтээгдэхүүнийг сайн дурын үндсэн дээр зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээг авсан. Үүнд:
1.  NAN 1 OPTIPRO
2.  NAN Supreme
3.  NAN 2 OPTIPRO
4.  PreNAN гэсэн нэр төрлийн нялхсын сүүн тэжээлийг эргүүлэн татжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс, оронд дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж | ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07