Dark Light
Нийгэм | 2026-01-08

ГИХГ: МЭДЭЭЛЭЛ АЛДАГДАХ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЭЭГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гадаадын иргэн харьяатын газраас иргэдийн мэдээлэл хадгалагдаж байсан 8 нөүтбүүк алдагдсан гэх мэдээлэл өнөөдөр гарсан. Тухайн асуудлаар Гадаадын иргэн харьяатын газраас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд: 
"Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан асуудлыг Гадаадын иргэн, харьяатын газар дотоод хяналтаар илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулсан.
Шалгалтаар нэр бүхий албан хаагч нь шинээр худалдан авсан компьютеруудыг албаны байрнаас зөвшөөрөлгүй гаргаж, хувийн зорилгоор ашиглан бусдад шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон учир холбогдох хууль, хяналтын байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн.
Тухайн мэдээлэлд дурдагдсан компьютер нь байгууллагын мэдээллийн сан, дата мэдээлэлд холбогдоогүй, ямар нэгэн мэдээлэл алдагдах нөхцөл байдал үүсээгүй. Мөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг байгууллагын зүгээс нуун дарагдуулаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ. 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07