Dark Light
Нийгэм | 2026-01-08

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 тоот тушаалаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулаад байна. 
Баянзүрх дүүрэгт гарсан нийгмийг цочроосон онц ноцтой гэмт хэрэгтэй холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ түүний үр нөлөө, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа эсэхэд хатуу хяналт тавьж, цаашид дахин энэ төрлийн харамсалтай хэрэг гарахгүй байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр (2026.01.08) сэтгүүлчдэд өгсөн мэдээллийн үеэр онцоллоо. 
Мөн Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ахлуулсан Эрүүгийн цагдаагийн алба, мөрдөн шалгах байгууллага хамтарсан шуурхай ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус хэрэг гарах бодит нөхцөл байдлыг тогтоох, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 
Энэ хүрээнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн хүрээнд явагдаж чадаж байгаа эсэх, шинжээчийн дүгнэлт бодитой, үнэн зөв байсан эсэх, ямар дүгнэлтээр хэрэг үйлдэгч этгээд эмнэлгийн хараа хяналтаас гадуур сул чөлөөтэй явж байсан талаарх бүх нөхцөл байдлыг тогтоож ажиллана гэдгээ мэдэгдлээ. 
Мөн Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах прокуророос олгосон зөвшөөрлийн дагуу “Онц ноцтой гэмт хэргийн талаарх мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Амьд үлдсэн гурван настай охины биеийн байдал хүнд байгаа. Хохирогч эмэгтэй болон 4 настай охины хэрэгт холбогдуулан иргэн Б-г 30 хоногийн хугацаанд цагдан хорьсон байгаа” талаарх тайлбарыг өглөө.  
Эрүүгийн хуулийн 7.4т заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан буюу үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршгийг ухамсарлах чадваргүй хүмүүсийг хатуу хяналтад байлгах “Тусгай төв” манай улсад зайлшгүй шаардалагатай гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд үзсэний дагуу тус төвийг даруй байгуулах ажлыг эрчимжүүлэн ажиллахаар болоод байна.   
Монгол улсын хэмжээнд эмнэлгийн чанартай албагдлагын арга хэмжээ авагдсан 257 хүн байгаагаас жилд дунджаар 30 орчим хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагддаг гэсэн судалгаа байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07