Dark Light
Нийгэм | 2026-01-09

11, 14-НД ЯЛИМГҮЙ ЦАС, 15-НД ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 01 дүгээр сарын 09-нөөс 01 дүгээр сарын 18-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
 
15-18-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, жавартай хүйтэн байна.
 
Хур тунадас: 10-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 11-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 12-нд Халх голын сав нутгаар, 13-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 17, 18-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: 10-12-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-18-нд нутгийн зарим газраар нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 11, 13, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -22...-27 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 11, 14-нд ялимгүй цас, 15-нд цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: 11, 15, 17, 18-нд секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 11, 13, 14-нд хүйтний эрч сулавтар Яармаг-Сонгины орчмоор -20...-25 градус, бусад хэсгээр -15...-20 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн, 15-18-нд хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -30...-35 градус, бусад хэсгээр -23...-28 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07