Dark Light
Нийгэм | 2026-01-09

КАПИТАЛ БАНКНЫ ӨР ТӨЛБӨРТ ТООЦОН ХҮЛЭЭН АВСАН ХӨРӨНГҮҮД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шүүхийн шийдвэрээр Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн 104.2 тэрбум төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 46.6 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах арга хэмжээ аваад байна. Үүнээс 15.1 тэрбум төгрөгийн авлагыг мөнгөн хөрөнгөөр, 31.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 88 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон шилжүүлэн авснаас 12.0 тэрбум төгрөгийн 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна. 
Худалдан борлуулагдаагүй үлдсэн хөрөнгүүдийг худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдааг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд нээлттэй дуудлагын худалдааны зарыг тухай бүр Монголын мэдээ сонин болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хуудас, фейсбүүк хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх болно.
Та бүхнийг энэхүү нээлттэй дуудлага худалдаа болох үед идэвхтэй оролцохыг урьж байна.
Нээлттэй дуудлагын худалдаагаар борлуулах хөрөнгийн мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 11-321138 утсаар холбогдож лавлана уу.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07