Dark Light
Нийгэм | 2026-01-09

ОН ГАРСААР 75604 ТОНН ШАТАХУУН ИМПОРТЛООД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шатахуун импортлогч компаниуд нэгдүгээр сард нийт 287,860 тонн шатахуун худалдан авахаар захиалжээ. Тодруулбал,136,470 тонн АИ-92 автобензин, 148,090 тонн дизель түлш, 3,300 тонн АИ-95 автобензин тус тус импортлох захиалга баталгаажсан байна.
Манай улсын хувьд нийт шатахууны хэрэглээний 95 хувийг ОХУ-аас импортолж байгаа бол үлдсэн 5 хувийг БНХАУ нийлүүлж байгаа юм. Он гарснаас хойш өнөөдрийг (2026.01.01-08) хүртэлх хугацаанд нийт 75604 тонн шатахуун импортолжээ. Үүнийг задалбал, 35352 тонн АИ-92 автобензин, 183 тонн АИ-95 автобензин, 39896 тонн дизель түлш, 173 тонн ТС-1 онгоцны түлш тус тус орж иржээ.
Автозамын боомтуудаар:
 
Сүхбаатар боомтоор
  • АИ-92 автобензин - 446 вагон буюу 27093 тонн
  • АИ-95 автобензин - 3 вагон буюу 183 тонн
  • Дизель түлш - 623 вагон буюу 38280 тонн
  • ТС-1 - 3 вагон буюу 173 тонн
Эрээнцав боомтоор:
  • АИ-92 автобензин - 846 тонн
  • Дизель түлш - 1056 тонн
Цагааннуур боомтоор:
  • АИ-92 автобензин - 388 тонн
  • Дизель түлш - 560 тонн
Боршоо боомтоор:
  • АИ-92 автобензин - 425 тонн
  • Замын-Үүд боомтоор АИ-92 автобензин - 113 вагон буюу 6600 тонн тус тус орж иржээ.

Эх сурвалж | Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22