Dark Light
Нийгэм | 2026-01-09

ДЭСЛЭГЧ Э.АРИУНТУНГАЛАГ ӨВЛИЙН ОЛИМПОД ОРОЛЦОНО

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Өвлийн олимпын XXV наадам ирэх 2 дугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина хотуудад зохион байгуулагдана.
Монгол Улс анх “Инсбрук 1964” өвлийн олимпын наадамд оролцсоноос хойш өнөөдрийг хүртэл нийт 15 удаагийн өвлийн олимпын наадамд гүйлтийн цана, биатлон, шорт трек, гүйлтийн тэшүүрийн төрлөөр тамирчдаа оролцуулж ирсэн түүхтэй.
“Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд дэлхийн 90 гаруй орны 3,500 орчим тамирчид спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
Монгол Улсаас “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд гүйлтийн цанын төрөлд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн соёл, спортын төвийн дарга, ОУХМ, дэслэгч Э.Ариунтунгалаг, ОУХМ Б.Ачбадрах, уулын цанын төрөлд А.Ариунбат нар оролцох болзлоо хангаад байна.
Мөн энэ цаг үед Европын орнуудад явагдаж байгаа өвлийн спортын дэлхийн цомын аваргын тэмцээнээс олимпын эрх өвөртлөхөөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, дэд ахлагч Э.Энхсайхан нарын тамирчид мөн уралдаанаа үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07