2026 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Итгэлцэл дээр тулгуурлан ажиллахдаа зөн совингоо ашиглавал алдаа гаргахгүй байх болно. Аливаа зүйлд уян хатан хандах чадвар байсан ч зарим үед хүнд байдалд орно. Нөөц арга хэмжээнүүд тийм ч үр дүнтэй санагдахгүй бололтой. Түр зуурын хүсэлдээ автаж, санамсаргүй учралд толгойгоо мэдүүлбэл хожим харамсана. Ганцаараа сууж, сайн сайхан өөрчлөлт хийх талаар бод. Сайн төлөвлөгөө ирээдүйн амьдралд тань тус болно.
Үхэр: Өнөөдөр мөнгөө хэт үрэхээс болгоомжилж, тансаг хэрэглээг март. Гэхдээ одоогийн байгаа байдлаа өөдрөгөөр төсөөл. Зугаа цэнгэл наргиантай үдэшлэгийг нэг хэсэгтээ март. Хэрэгцээгүй бүхнийг тэвчиж чадвал гэрийн тань санхүүд ахиц гарна. Гаднаас ирэх зочид таньд ихээхэн төвөг удах боловч маш их баяр хөөрийг авчрах болно. Тиймээс энэ талаар бодож сэтгэлээ амраа. Мөн гэр бүлдээ цаг гаргах шаардлага гарвал бүгдийг хойш нь тавьж бай.
Ихэр: Урам зоригоо нэмэгдүүлэхийн тулд ажилдаа цаг бага зарцуулж, хайртай хүмүүстэйгээ чөлөөт цагаа илүү тааламжтай өнгөрүүл. Гэр бүлд илүү тав тух шаардлагатай гэж үзвэл шинээр засвар хийж гэр орноо тохижуул. Амьдралаа гэгээлэг байлгахын тулд шинэ тавилга ав. Ах дүү хамаатан садангуудтайгаа уулзахдаа өөрийн юу ярьж, хэлж байгаагаа цэгнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учирна. Салсан хосууд харьцаагаа дахин сэргээнэ.
Мэлхий: Энэ өдрийг өвөрмөцөөр өнгөрүүлэх хэрэгтэй. Гэр бүл болон хүүхдүүдтэйгээ урьд өмнө очиж үзээгүй газар үзэх төлөвлөгөө гарга. Ингэснээр таны гэр бүлд сайхан уур амьсгал, гоё дурсамж урт хугацаанд бүрдэнэ. Амьдралын боломж бололцоо тааруу хүмүүст тусламжийн гараа сунгах сайхан сэтгэл тань бусад хүмүүст анзаарагдана. Буян буцаж ирэхдээ арвин их болно.
Арслан: Гэр бүлийн гишүүд найз нөхөдтэйгөө гайхамшигтай өдрийг өнгөрөөж, тэдэнтэйгээ өөрийн зорилго, үнэтэй саналаа хуваалцаарай. Бие биеийгээ харилцан дэмжиж, нэг нэгэндээ нээлттэй хандсанаар өөртөө итгэх итгэл, сэтгэл санааны байдал бэхэжнэ. Ямар нэг зүйл хичээл зүтгэлгүйгээр өөрөө голдиролдоо орохгүй гэдгийг сана. Чухал ажлынхаа үр дүнг үзнэ.
Охин: Хувийн амьдралтай холбоотой шийдвэрээ сайтар бодож тунгаах шаардлагатай. Үл хөдлөх хөрөнгө авах гэж байгаа бол нэлээд судалгаатай байх хэрэгтэй болно. Уран сэтгэмж, сонирхолтой санаануудаар гэр орныхоо нөхцөл байдлыг сайжруулж чадна. Таны мэдрэмтгий байдал өсөж хайртай хүн болон үр хүүхдүүдтэйгээ хийх хэрүүл маргаан гарч мэдэх тул болгоомжтой байгаарай. Таны амьдралд чухал байр суурь эзэлдэг хүмүүстэйгээ харьцах харилцааг дахин тунгаан, эргэцүүлэн бодох боломж гарна.
Жинлүүр: Уран сэтгэмж сайн байх бөгөөд үүнийг ашиглан бусдад хир зэрэг мэдрэмжтэй хүн бэ гэдгээ харуул. Хайрын сэтгэлээ илэрхийлэх байдал итгэл үнэмшилтэйгээр илрэх тул ойр дотнын хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилц. Ирээдүйдээ нөлөөлөх чухал алхам хийх бол өөрийнхөө мэдрэмжийг дага. Зарим өрсөлдөгч хэл ам гаргаж, далдуур хов жив хөөцөлдөцгөөнө. Тохирох хариуг барих арга барил, төлөвлөгөө боловсруул.
Хилэнц: Таны ертөнцийн үзэх үзэл санаа буруу санагдах бөгөөд өөр зүйлийг илүү гүн гүнзгий мэдэрч, сурах хүсэл төрнө. Магадгүй өөр улс орон, мэдэхгүй соёл иргэншлийн талаар судлахыг хүснэ. Таны оюун бодлын нэг хэсэг нь тайван байхыг шаардах бол нөгөө хэсэг нь хүчтэй хүсэл эрмэлзэл дүүрэн байх бололтой. Тав тухтай орчин танд хэрэгтэй. Эерэг энергитэй орчинд та буруу зүйл хийхгүй. Оройг гэр орондоо өнгөрөөхийг хичээ.
Нум: Өнөөдөр таны хувьд амралт авах, оюун санааны нөөц хүчээ цэнэглэх өдөр. Эрч хүчээ сэргээхийн тулд өдөр тутмын таагүй байдлаасаа зугтана. Хувийн амьдралынхаа тухай тунгаан бод. Өөрчлөлт нь төвөгтэй ч маш их ололт амжилт гарна. Өөртөө итгэлтэй байж энэ байдлаа ил тодоор гаргавал үр дүн нь гарна. Уран сайхны ба гоо зүйн мэдрэмж ихсэнэ. Үүнийгээ ч ил тодоор харуул.
Матар: Шинэ төсөл дээр ажиллах боломж гарвал эргэлзэх хэрэггүй. Ажлын байран дээр ямар нэг мэдээ хүлээж байсан бол одоо хүлээлт дуусгавар болох цаг иржээ. Энэ ажил таны нэр төрийг өндөрт өргөнө. Гэхдээ даруу байх тусам бусдад дотоод сэтгэлээ ойлгуулах боломж олгоно. Өөрийнхөө санаачилгыг бодит арга хэмжээ болгохоосоо өмнө сайтар нягталж чадвал амжилтад хүрэх болно.
Хумх: Хэдийгээр ажил хэрэг танаас анхаарлаа хандуулахыг шаардах ч, ар гэрийн асуудал илүү яаралтай байна. Гэртээ хийх ажлын төсөл төлөвлөгөө ямар ч саадгүй хурдан бүтэх ба эдгээрийг хийх явцад ямар ч гунигтай байдал үүсэхгүй. Харин энэ хирээр ажил цалгардсаныг зохицуулах хэрэгтэй болно. Үүнээс болж хайртай хүнээс тань ирэх шүүмжлэл таныг зөв чиг рүү чиглүүлэх болно.
Загас: Хайрын болзоо эсвэл дотнын найз нарын уулзалт гайхалтай сайхан байх болно. Банк, санхүүтэй холбоотой ажлаа түр хойш нь тавь. Хүмүүстэй харилцахдаа уян хатан бай. Танд хожим хэрэг болох хүнийг буруу сэтгэгдэлтэй үлдээж болзошгүй байна. Мөн таны ажил хэрэгт хязгаарлалт тавих, буланд шахах гэсэн оролдлого үүсэх нөхцөл гарч ирнэ.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм





