Иргэдийн өдөр тутам хэрэглээндээ ашигладаг арилжааны банкны харилцах данстай холбогдсон интернэт банкны эрхийг олон төрөлт үйлдлийн аргаар хууран мэхэлж эсхүл технологи, цахим хэрэгсэл ашиглан холбоос линк явуулж, хувийн мэдээллийг тань өөрийн болгон ашигладаг халдлагын төрөл бий болжээ.
Таны хэрэгцээ шаардлагад нийцсэн хүү багатай зээл гаргана, буцалтгүй тусламж үзүүлнэ гэж холбоос линкээр дамжуулж, интернэт банкны мэдээлэл татаж авах буюу фишинг төрлийн аргаар хууран мэхлэхээр холбоос хаяг явуулж, тухай холбоос дээр дарснаар таны интернэт банкны мэдээллийг хуулбарлан авч, дансанд байгаа үлдэгдлийг шилжүүлэн авдаг эсхүл зээлийн эрхийг ашиглан зээл авч, мөнгийг нь гарган авч байна.
Мөн банканд бүртгэлтэй гар утсанд “Таны интернэт банкны хувийн мэдээлэл задарсан байна”, “Таны данс руу нэвтрэх оролдлого 3 удаа хийгдсэн байна. Доорх холбоосоор орж аюулгүй байдлаа шинэчилнэ үү” гэх мессеж явуулж байна. Хэрэв ТА дээрх холбоос линк рүү орж, өөрийн интернэт банкны мэдээллээ оруулбал өөрийн хувийн мэдээлэл болон дансанд байгаа бүх мөнгө өө алдах өндөр эрсдэлтэй юм.
- Иймд иргэн ТА өөрийн гар утас болон цахим хаягт ирсэн аливаа холбоос линк дээр дарахгүй байх;
- Өөрийн нэвтэрдэг аппликейшнээс бусад холбоосны дагуу нээгдсэн хөтөч дээр “НЭВТРЭХ НЭР”, “НУУЦ ҮГ” оруулахгүй байх;
- “ОТР” буюу 4-6 оронтой нэг удаагийн гар утсанд ирдэг аюулгүй байдлын кодыг хэнд ч хэзээ ч өгөхгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.
|
Эх сурвалж
| ЦЕГ
|
Б.ЭНХЗАЯА







Нийгэм





