Dark Light
Нийгэм | 2026-01-10

ЗҮҮН НУТГААР ЖАВАРТАЙ ХҮЙТЭН ХЭВЭЭР БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр, энэ сарын 10-нд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн байх боловч 11–13-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. Малчид, иргэдийг цаг агаарын нөхцөл байдалд тохируулан өдөр тутмын ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.

2026 оны нэгдүгээр сарын 10-ны 08:00–20:00 цагийн хооронд нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй байна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5–10 метр, говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 14–16 метр хүрч ширүүсэх аж.

Агаарын температур Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутгаар -19…-24 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна. Харин говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -3…-8 градус дулаан байх төлөвтэй.

Улаанбаатар хот орчимд үүл багасч, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3–8 метр, агаарын температур -18…-20 градус хүйтэн байна. Багануур, Тэрэлж орчимд мөн цасгүй, -21…-23 градус хүйтэн байх аж.

Өглөөний 05 цагийн байдлаар Улаанбаатар хотод -21 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байсан бөгөөд даралт өдөртөө тогтвортой байх төлөвтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07