2025 оны эхний 12 сарын байдлаар автобензины импортын хэмжээ 897.5 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар буурсан байна. Мөн суудлын автомашины импорт 90,151 ширхэгт хүрч, 2024 оны мөн үетэй харьцуулахад 26.7 хувиар багасчээ.
Түүнчлэн импортоор оруулсан бараа, түүхий эдийн нийт дүн 11.3 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 302.6 сая ам.доллараар буюу 2.6 хувиар буурсан үзүүлэлт юм.
Импортын хэмжээ ийнхүү буурсан нь зах зээлийн эрэлт, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой гэж холбогдох байгууллагууд тайлбарлаж байна.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм






