Боловсролын сайд П.Наранбаяр Дархан-Уул аймгийн боловсролын салбарын багш, удирдах ажилтнуудтай уулзаж, салбарын бодлого, хэрэгжилт, орон нутагт тулгамдаж буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Тэрбээр суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр баримталж буй бодлого, зорилтыг танилцуулж, багш нарын санал бодлыг сонсон, асуултад нь хариулсан юм. Уулзалтын үеэр багш, ажилтнуудын цалингийн нэмэгдлийн талаар сонирхсон асуултад Боловсролын яамны Санхүүгийн хэлтсийн дарга Э.Адъяасүрэн дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Нийгэм | 2026-01-10
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






