Dark Light
Нийгэм | 2026-01-10

НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр боллоо.

Нийт шүүгчийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ХЭТ/3500 дугаар албан бичгээр ирүүлсэн “Төрийн нууцын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл, “Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль”-ийн төсөлтэй тус тус танилцаж, санал хүргүүлэхээр тогтлоо.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь заалтыг тайлбарлах хэрэгцээ шаардлага, цар хүрээний тухай хэлэлцэж, нэмэлт судалгаа шаардлагатай гэх үндэслэлээр хойшлуулав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн үр нөлөөнд мониторинг хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах Ажлын хэсгийн үйл ажиллагаа, төлөвлөгөө, хэрэгжүүлэх ажлын талаарх танилцуулга, мэдээлэлтэй танилцаж, зарим асуудлыг судлуулахаар Ажлын хэсэгт санал хүргүүлэхээр тогтов.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тус тус ирүүлсэн албан бичгүүдтэй танилцаж, хэлэлцүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Үүнээс гадна хуралдаанаар ИХ намын Үндсэн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх, Монгол Ардын Намын даргын өөрчлөлт, Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Монгол үндэсний ардчилсан намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх, Их эв намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг тус тус хэлэлцэж, татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул бүртгэхээр шийдвэрлэв.

Хуралдаанаар Ардчилсан намын Ээлжит бус 2025 оны 08 дугаар сарын 31-ний Их хурал, Үндэсний бодлогын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ээлжит хуралдаанаас тус тус баталсан намын Үндсэн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд:

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ээлжит хуралдааны 67 дугаар тогтоолоор намын Үндсэн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийн 75.3 дахь заалтыг “ҮБХ нь таван зуун тавин таван (555) гишүүнээс бүрдэнэ. Үүний таван зуун дөрөв (504) нь УИХ-ын нэг зуун хорин зургаан (126) гишүүний тоог дөрөв (4)-өөр үржүүлсэнтэй тэнцүү байх ... Нэмэлтээр тавин нэгэн (51) гишүүнийг намын даргын санал оруулснаар намын Их хурлаар батламжилна.” гэж өөрчилсөн нь намын удирдах дээд байгууллагад хадгалагддаг онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлж, Улс төрийн намын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дахь заалтыг зөрчсөн.

Иймээс, намын Ээлжит бус 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Их хурлаас баталсан Үндсэн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийн 75.3 буюу “ҮБХ нь УИХ-ын нэг зуун хорин зургаан (126) гишүүний тоог гурав (3)-аар үржүүлсэнтэй тэнцүү буюу гурван зуун далан найман (378) гишүүнтэй байх ...” гэсэн заалтыг болон бусад намын Үндсэн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүхэлд нь бүртгэхээр шийдвэрлэлээ.

Харин Миний Монгол намын  дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдлийг илтгэх шүүгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй болсон тул уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07