Нийслэлийн Засаг даргын санаачилгаар дотоодын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих ажлын хүрээнд Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран жил бүр “Амар байна уу” сар шинийн баярт зориулсан өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны цогц арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 17-ноос 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлдэг бизнес эрхлэгчид, хувь хүмүүс хүрэлцэн оролцдог.
|
Эх сурвалж
| Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ
|
АДМИН








Нийгэм







