Dark Light
Нийгэм | 2026-01-10

ИХЭНХ НУТГААР ӨДӨРТӨӨ ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид иргэдэд зориулсан мэдээ:   
 
11-13-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 
 
2026 оны 01-р сарын 10-ны 20 цагаас 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.   
 
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27...-32 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10...-15 градус, Их нууруудын хотгор, Эг тарвагатайн бэлчрээр -15...-20 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13...- 18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +1...-4 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -3...-8 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.   
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.
 
2026 оны 01-р сарын 12-ноос 2026 оны 01-р сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  
 
 12-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Улз, Халх голын хөндийгөөр, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр ялимгүй цас, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12, 13-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 14-нд Алтайн уулархаг нутгаар, 15-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -16...-21 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +1…-4 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна. 
 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22