2026 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бүтээлч байдал их байх боловч хийх ажлуудаа шигшиж сонго. Магадгүй танд өнөөдөр нам гүм орчин илүү хэрэгтэй. Томоор сэтгэх чадвар ихсэх тул зарим жижиг сажиг зүйлд анхааралгүй хандах байдал илэрнэ. Зарим гүйцэтгэх ёстой байсан ажлаа санаандгүй орхиж магадгүйг анхаар. Өөрийгөө тайвшруулж, эртхэн унтаж амар. Мөн боломжтой бол цэвэр агаар, нар салхинд гарч сэтгэлээ сэргээ.
Үхэр: Хайртай хосууд дэмий зүйл дээр санал зөрөлдвөл шаардлагагүй зардал гарах болно. Ойр дотны хүмүүсээ сайн мэдрэхгүй байх нь харилцааг хүйтрүүлэх шалтгаан болж магадгүй. Юунаас болж санал зөрөлдсөндөө ач холбогдол өгөлгүй, уучлал хайх нь асуудлын илүү амархан шийдэл болно. Ажлын завгүй өдрүүдийн дараа тайван суугаад ярилцах нь таатай арга зам байх болно. Хамтдаа ярилцаж, хэн хэндээ сэтгэлээ нээх нь сайхан уур амьсгал бүрдүүлнэ.
Ихэр: Од эрхэс таныг сорино. Сэтгэл санааны тогтворгүй байдал гэр оронд маргаан гарах шалтгаан болно. Зарим хүмүүсийн тэвчээр шаардсан үйлдлүүдийг шүдээ зуун тэсэж өнгөрүүл. Өөрийн боломж бололцоог зөв үнэлэх чадваргүй болох тул алдагдалд орохгүйн тулд арилжаа наймаа бүү хий. Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө амралтын өдрийг хамт өнгөрөөх нь өөрийгөө эерэг эергээр цэнэглэх боломж өгнө.
Мэлхий: Сэтгэл хөдөлгөөн нь таны эрч хүчийг буурахад нөлөөлнө. Шалихгүй юмнаас болсон уур уцаар нь ямар нэгэн сайхан зүйл болох үед алга болох ч сэтгэл зүйгээ хяналттай байлгаж байх хэрэгтэй. Та шүүмжлэлийг хэлсэн эсвэл хүлээн авах хүн нь аль нь байсан тийм ч таатай байхгүй бололтой. Бие махбодоо чийрэгжүүлэхэд анхаар. Дасгал хөдөлгөөн таныг сэргээнэ. Од эрхсийн нөлөөгөөр үүсэх таатай нөхцөл байдал таны хайр дурлалын мэдрэмжийг ихэсгэх болно.
Арслан: Зарим хүмүүст тав тухгүй өдөр байх болно. Хэрэв бодсон төлөвлөгөөгөө баримталж, ажлын ачааллаа зөв тохируулбал сэтгэлийн тайван байдлаа буцаан авчирна. Таны ухаалаг үйлдэл амжилт дагуулж, энэ өдрийг тааламжтай болгох боломжтой. Аливаа эрсдэлтэй харилцаанаас зайлсхийхгүй бол хамтрагчтайгаа маргахад бэлэн байна. Асуудалд хүлээцтэй хандаж, сэтгэлийн тэнхээтэй, уян хатан байвал та бараг төлөвлөсөн бүхнээ хийж чадна.
Охин: Эрүүл мэнд, ажлын нөхцөл байдалтай хамааралтай асуудлууд сайжрах төлөвтэй. Ялангуяа ерөнхий эрүүл мэнд, материаллаг байдал дээшилнэ. Эрүүл мэндийн үзлэгт ороогүй удсан бол өөртөө анхаарал тавих цаг гаргахад тохиромжтой үе. Харин төвөгтэй нөхцөл байдал болон ядаргаатай хүмүүсээс хол байхгүй бол эрүүл мэндээ тэнцвэржүүлэхэд энэ өдөр хэцүү байна.
Жинлүүр: Учир битүүлэг зүйлийн хариултыг олж мэдэх хүсэл таныг эзэмдэнэ. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сэтгэлээ бусадтай хуваалц. Нууцлаг нөхцөл байдал нь таны сэтгэл санаагаар тоглож, харь хамаагүй явдалтай өөрийгөө холбох асуудал гаргаж болзошгүй. Олон нийтийн арга хэмжээнд оролцохоор болбол хэлэх үгээ сайн бэлд. Хууч өвчнөө эдгээх эмчилгээ хийлгэх, сайн үйлсийн төлөө ажиллах зэрэгт таатай үе.
Хилэнц: Хааяа ч болов өөртөө амралт өгөх нь ажлын ядаргааг тайлахад тусална. Ойрд уулзаагүй найз нөхдүүд цагийг хамт өнгөрүүлэн хуучны сайхан дурсамжаа ярилцах нь танд сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Гэр бүлтэйгээ цагийг тайван өнгөрөөх талаар санаачилга гарга. Боломж гарвал гэр бүлийнхэнтэйгээ агаарт гарч, байгальд амар.
Нум: Хайрын асуудалд тань орооцолдоон үүсэж болзошгүй байна. Гэв гэнэт нэг л биш болж, зөрчил ихсэж байгааг та мэдэрнэ. Амралтын өдөр найзуудаараа нийлэх хүсэл бий болгох болно. Сайн найзуудтайгаа өөрийн бүтээлч авьяас чадвар болон санаа бодлоо хуваалцаарай. Зугаа цэнгэл, адал явдалтай зүйлс хийх хүсэл толгойд чинь эргэлдэнэ. Хашир болгоомжтой байдлаа хадгалан сайн амраад ав.
Матар: Хүсвэл та залхмаар холбоогоо дуусгавар болгож чадна. Та өөрийн амьдралыг сайн тал руу нь ухамсартайгаар өөрчилж, цагийг үр дүнтэй өнгөрөөж чадна. Энэ үед явуулах нүднээс далд үйл ажиллагаа эсвэл наймаа хэлэлцээр ашигтай байх бөгөөд хөрөнгө мөнгийг тань арвижуулах болно. Зарим хүмүүс хямралаас гарах аргаа олж, амар тайван болно.
Хумх: Эрүүл мэндийн асуудал санаа зовооно. Амьдралын буруу зуршил, дэглэмээ өөрчлөхөөр шийдсэн бол нухацтай бодож үзээрэй. Үнэхээр үүсэж буй өвчний шалтгаанууд буруу дэглэм байж мэднэ. Хэрэгтэй өөрчлөлтийг цаг алдалгүй хийснээр ирээдүйд гарах эрсдэл багасах болно. Залуу хүмүүс ажил амьдралдаа хэрэгцээтэй өөрчлөлтийг зориг гарган хийх үе.
Загас: Цахим орчинд нууцаа хадгалах хэрэг гарч болно. Мөн сэтгэл санаагаа хэвийн байлгахад анхаарах нь зүйтэй. Чөлөөт цаг гарвал аль болох тайван амарч эрч хүчээ нөхөхийг хичээ. Гэр бүлийн харилцаанд найз нөхөрлөлийн холбоо чухал байна. Бухимдал төрүүлэх зүйл их байсан ч өнөөдөр нэр төрөө хөсөрдүүлэхгүй байхыг хичээ.
АДМИН







Нийгэм






