Dark Light
Нийгэм | 2026-01-11

ХҮННҮ ЭЙР-ИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны 01 сарын 07-ны өдөр Хүннү Эйр компанийн Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал эрс муудаж, ухаан алдан сэргэхгүй нэлээд удсан тохиолдол гарчээ. Хүннү Эйр компанийн агаарын хөлгийн нисэх багийн гишүүд тухайн нислэгээр явж байсан эмчийн хамтаар анхны тусламж үзүүлэхийн зэрэгцээ нисгэгч нар хамгийн ойр Ухань хотын нисэх буудалтай холбогдож яаралтай буух зөвшөөрөл хүсжээ. Онгоц буулт үйлдэхээс өмнө БНХАУ дахь Хүннү Эйр компанийн төлөөлөгч нар эмнэлгийн үйлчилгээ авах ажлыг зохион байгуулж, зорчигчийг буух үед эмч нар тосон авч эмнэлэгт хүргэж, эрчимт эмчилгээнд оруулсан. Зорчигчийн биеийн байдал тогтворжиж 2 хоногийн дараа буюу 01 сарын 09-ний өдөр тус компанийн Бээжин – УБ чиглэлийн нислэгээр эх орондоо ирж эмчилгээндээ орсон байна.

Компанийн удирдлагын зүгээс мэргэжлийн өндөр чадвартай ажилласан нисгэгч, агаарын хөлгийн үйлчлэгч, төлөөлөгч нарт болон тус нислэгээр зорчиж явахдаа өвчтөнд анхны тусламж үзүүлсэн О.Оюунтуяа эмчид талархлаа илэрхийллээ.

Мөн зорчигчийн ар гэр тус кампанийн хамт олонд талархал илэрхийлжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07